Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт намаржиж байсан айлын гэр рүү өнөө өглөө баавгай дайрч, нэг том хүн, нэг хүүхдийн хамт баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Баавгай айлын гэрийг нураан сүйтгэжээ. Баавгайд бариулсан эрэгтэйн цогцос олдсон ч хүүгийнх нь цогцос одоогоор олдоогүй байгаа аж. Сүүлийн үед ой модноос баавгай бууж ирэн суурин газар руу ойртож байгаа хэд хэдэн тохиолдол бүртгэгдэх болсон. Тиймээс хөдөө орон нутагт оршин суудаг болон аялаж буй иргэд зэрлэн ан амьтнаас сэргийлэхийг энэхүү мэдээгээр анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн алба хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа аж. Сибирийн ой шатсантай холбогдуулан ОХУ-аас хил даван Хар баавгай маш ихээр орж ирээд байна. Мөн айлын гэрийг иймэрхүү байдлаар сүйтгэж, иргэдийн амгалан тайван байдал, аюулгүй байдал зэрэг алдагдаж байна.