Comment.mn

Яагаад хүүхдийн дэргэд тамхи татах нь илүү хортой вэ?

Хүүхэд дам тамхидалтад өртөх нь тэдний эрүүл мэнд, амь насанд томчуудаас илүү халтай байдаг. Учир нь өсч хөгжиж байгаа тэдний уушги томчуудынхаас илүү хурдан амьсгалдаг байна. Мөн нярайн дэргэд тамхи татах нь тэднийг “нярайн гэнэтийн үхлийн синдром” гэдэгт хүргэдэг гэдгийг анагаах ухаан баталжээ.

Дам тамхидалтад өртөгсөдийн 30 хувь нь уушги болон бусад төрлийн хорт хавдраар өвчлөх, зүрхний өвчнөөр өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тамхи нь өөртөө 4000 гаруй химийн хорт элементийг агуулдаг бөгөөд эдгээрийн 250 нь өвчин үүсгэх хортой. Зөвхөн АНУ-д гэхэд жил бүр дам тамхидалтаас үүдэлтэй уушгины хорт хавдраар 3000 гаруй хүн өвчилж, тэдгээрээс олон зуун хүн амиа алддаг байна.

Хүүхдийн дэргэд тамхи татах нь таны бодож байгаагаас илүү аюул, хөнөөлтэй гэдгийг сануулъя. Хүүхдийн тоглоомын талбай, түүний ойролцоо тамхи татаж тамхиныхаа утааг агаарт дэгдээснээр хүүхдүүдийг 4000 гаруй химийн хорт бодисоор хордуулж байгаагаа та сайн санах ёстой.

 ТОГЛООМЫН ТАЛБАЙД САЛХИЛЖ БУЙ ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ДАМ ТАМХИДАЛТ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд гэлтгүй хөгшчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд салхилдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл тэдний тээж буй ургийн эрүүл мэндэд ямар аюул заналхийлж байгаа вэ?

Дутуу төрөлт
Зулбалт
Хэт бага жинтэй хүүхэд төрөх

Төрсний дараа:
Нярайн гэнэтийн үхлийн синдром
Хүүхэд суралцах чадвар сул буюу оюун ухааны хөгжлийн хувьд бусдаас дутуу байх

Тиймээс жирэмсэн эхчүүд дам тамхидалтад аль болох өртөхгүй байхыг хичээх, хажуу дэргэд нь тамхи татаж байвал түүнийг болихыг гуйхыг зөвлөж байна. Гэвч тоглоомын талбайд тамхи татаж байгаа хүн бүхэнтэй жирэмсэн эмэгтэйчүүд ярилцаад, заримтай нь муудалцаад байх боломжгүй.

Харин үүнийг нийслэл, дүүрэг, хороо, СӨХ, иргэдийн зохион байгуулалттайгаар хийх нь зүйтэй. Мөн үүрэг хүлээн ажилладаг ЭМЯ болон түүний харьяа байгууллагууд идэвхтэй ажиллах нь зөв юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.