Comment.mn

Бидэнд хэдэн гүүр хэрэгтэй вэ?

Айлын хүүхдүүд iPhone11-ээ танилцуулж байхад бид энд түгжирч байна, айлын хүүхдүүд хиймэл оюун ухаан ярьж байхад бид энд машиндаа фм-ийн зар сонсоод сууж байна, айлын хүүхдүүд марс гараг руу нисч байхад бид энд АИ-92 бензинээ шатаагаад сууж л байна, өөрийн хүүхэд нь Солонгосын онгоцны буудал дээр газардаж байхад гаргаж өгсөн аав нь энд гэртээ ирээгүй л түгжирч байна…

Энхтайваны өргөн чөлөөгөө тэллээ, явган хүний замаас метр квадратыг нь машиныхруу өглөө, маргаашийн нар луу хамт аялах гүүр барилаа, уулзварын голд шар зураас тавилаа, төмөр хашаагаар хэдэн сайхан “мал”нуудаа хашлаа, улсын дугаар тэгш сондгойгоор явж үзлээ, өргөн нарийн, өндөр намаараа явж үзлээ. Одоо нэрний эхний үсгээрээ явах дутуу үлдэж байх шиг байна.Бид ер нь машиндаа л зориулаад бүтээн байгуулаад, дүрэм журам зохиож тархи толгойгоо уралдуулсаар байна. Зөвхөн машинд л зориулж хийгээд байвал машинаар л дүүрэн хот бий болно, яг үнэндээ хэчнээн гүүр бариад ч түгжрэл арилахгүй гэдгийг бид харлаа, үзлээ. Барьсан бүтээн байгуулалт дээрээ тэнгэр заяат Монголчууд тэнгэртэй арай ойрхон бахархалтайгаар л түгжирсээр л байна.

Гэхдээбас хот маань тэлж байна, хотын захиргаа шинэ суурьшлын бүс болох Яармаг руу нүүж байна, удахгүй бас бүгд тийшээ нүүх гэж байна. Зөвхөн хотын төвд “улайгаад” үлдэх нь амьдралын “утга учир-зорилго-хэв маяг” биш боллоо.Орцынхоо хаалгыг онгойлгоход л гадаа нь машин тулдаггүй, машин дор орчих болов уу гэж гадаа тоглох үрээ байнга харуулдаж санаа зовохгүй, ажлаа тараад машины зогсоолын төлөө уралдаж очдоггүй тийм л ХҮН-дээ зориулсан орчинд бид амьдарч, ирээдүй маань өсч торнихыг Улаанбаатар хотын иргэн бид хүсч байна.

Бидний АМЬДРАХ орчин автомашиндаа биш хүндээ ээлтэй, эрүүл, дулааХАН БАС саруулхан байгаасай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.