Comment.mn

Фэйсбүүкээр зээл олгоно гэсэн заранд хууртан их хэмжээний мөнгөө залилуулжээ

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ сайт фэйсбүүк болон цахим шуудан, вэб сайтуудын сэтгэгдэл хэсэгт өөрийгөө Франц Улсын иргэн гэж танилцуулан “банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална” хэмээн төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, итгэлийг нь олох замаар иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан тохиолдол гарч байгаа талаар Парис дахь ЭСЯ-наас мэдэгдлээ. 

Сүүлийн 3 сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон байна. Иймд хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг  Консулын газраас анхаарууллаа.

Монголчуудын гэнэн итгэмтгий дээрээс нь цахим орчны хэрэглээний мэдлэг дутмаг, хатуугаар хэлбэл аливаа мэдээлэлд шүүлтүүргүй ханддаг нь энэхүү гэмт хэргийн хохирогч болох эхлэлийг тавьсаар байна. 

Уг гэмт хэрэгт хохирогчид нь гадаадын компани найдвартай учир их хэмжээний мөнгө зээлнэ хэмээн итгэдэг бололтой. Энэ төрлийн залилан нь маш олон хэлбэрээр байгаа аж. Жишээ нь, тухайн иргэнийг мөнгө зээлэхийн тулд эхний ээлжинд зээлийн шимтгэлийн урьдчилгаа 180 гаруй долларыг төл гэх мэтчилэн бага бага хэмжээний мөнгө шаардан итгэл үнэмшилийг нь аван хуурч мэхэлсээр. Ингэхдээ уг этгээдүүд нь Google translate буюу онлайн орчуулагч ашиглан монгол иргэдтэй харилцдаг байна. Гэнэтхэн л их хэмжээний мөнгийг бага шимтгэл төлөн авах гэсэн санхүүгийн болоод цахим аюулгүй байдлын мэдлэг хомс нэгэн нь үүнд итгэн залилуулсаар байна. Тиймээс та ч эргэн тойрны нөхөддөө анхаарлаа хандуулан хэрэв энэ төрлийн заранд итгэн мөнгөө залилуулах гэж буй хэн нэгнийг мэдэж байвал сэрэмжлүүлэг хүргээрэй. 

dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.