Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан эрхэмүүдийн нэг нь Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-орших буюу Өөжгий юм. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо аравдугаар сарын 04, 5-ны өдрүүд Улаанбаатар Паласын тоглолтын их танхимд толилуулахаар бэлтгэлээ базаагаад ид дундаа явж байна.

Пентатоникийн таван удаагийн шагналт Өөжгий тоглолтоо “Чи над шиг дурлаж чадах уу” хэмээн нэрлэжээ. Ийнхүү нэрлэхийн утга нь, Никитон хамлагийн дуулж олны хүртээл болгосон хит дууны нэг “Чи над шиг дурлаж чадах уу” дууныхаа нэрийг өгсөн гэнэ. Уг дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар, Аяыг Өөжгий бүтээсэн юм