Өнгөрсөн хоногуудад олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой мэдээллүүд гарсан. Тэрбээр энэхүү асуудлаар хэвлэлийнхэнд дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Одоогоос 15, 16 жилийн өмнөх үйл явдал юм л даа. 2001-2007 оны хооронд болж байсан. Тухайн үед Монгол Улс эдийн засгийн хувьд нэлээд хүнд байсан. Анхны алтны хөтөлбөр хэрэгжиж байсан үе. Уул уурхайн хэд хэдэн том компаниуд хамтран ажиллаж байсан. Монголросцветмет, Толгойт, Монрейл, Монполимет гээд 10 орчим компанид 2010 оны үед Монголбанкны захирал байсан О.Чулуунбат гуай уул уурхай, аж ахуйн нэгжүүдтэй олон улсын зах зээл дээр хувийн компани, хувийн хэвшлийнхний олборлосон металлыг барьцаалаад арилжаа хийхийг санал болгосон. Жишээлбэл Монполимет 100 кг-ыг олборлосон байвал түүнийг нь барьцаалаад бусдууд нь хэд байдаг юм нийлээд овоо хэмжээний тоо гарнаа даа. Түүнийг олон улсын зах зээл дээр барьцаалаад арилжаа хийдэг. Өөрөөр хэлбэл ирээдүйн үнийн өсөл дээр олох ашиг дээр арилжаа хийж ОУ-ын зах зээл дээр ажиллаж байсан гэсэн үг.
Тухайн үедээ Монголбанкны ерөнхийлөгч маань ашигтай ажилласан гэдэг нь 2006 оны УИХ-аас тэр хүний ажлыг дүгнэсэн, сайшаасан, Монголбанкны үйл ажиллагааг ОУ-ын түвшинд гаргаж чадсан гэсэн дүгнэлтээс харахад ойлгомжтой байдаг. Монголбанк бол тухайн үедээ хувийн компаниудтай хамтран ажиллаад ашиг олж байсан. Тэгтэл талийгаач ерөнхийлөгч 6 жил ажиллаад солигдоход дараагийн ерөнхийлөгч гарч ирээд хамтран ажилласан аж ахуйн нэгжүүддээ мэдэгдэлгүйгээр тэр арилжааг гэнэт зогсоосон байдаг. Түүнийг нь мэдэхгүй металлаа нэмж өгөөд л байсан. Өөрөөр хэлбэл бид дараагийнхаа 10, 20 кг-ыг өгье гээд бичгээ өгөөд байдаг байхгүй юу. Арилжаанд оролцох хүсэлтийг нь 1 жилийн турш аваад байсан хэрнээ арилжааг нь хийхгүй зогсоосон байсан. Дараа нь буюу жилийн дараагаар ийм юм болсон. арилжаа хийх хүсэлтийг чинь зогсоосон байсан гэсэн гэсэн мэдэгдлийг компаниудад өгсөн.
Үүний дараагаар бүр дордоод тодорхой хэмжээний алдагдал үүсэн учир аж ахуйн нэгжүүд энэ алдагдлыг хувааж төлөх болсон тухай мэдэгдэл явуулсан. Жил жилийн ханшийн алдагдлаар үржүүлээд 1 тэрбумыг 2 тэрбум, 3 тэрбум, 10 тэрбум болгоод хашийн зөрөөгөөр Монголбанк нэлээд тоглосон. Өөрөө ч бас ханшийн зөрөөгөөр блансан дээр ашиг олсон байсан. Тэгсэн хэрнээ үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн явуургүй санаа гаргасан. Үүнийг нь аж ахуйн нэгжүүд нэлээн олон жил ярьж байгаад шүүхдэх саналыг гаргасан. Сүүлдээ аж ахуйн нэгжүүдийг байдалд оруулаад байхаар нь бид нар шүүхээр явж эхэлсэн.
Шүүхийн шийдвэрүүд гараад аж ахуйн нэгжүүдийн буруу биш байна. Арван хэдэн жил болчихсон ийм юмыг Монголбанк блансан дээрээ авлага, өглөг гээд гаргаад яваад байсан байна. Тэр нь ч бас буруутай байсан гэсэн.
Өчигдөр оройноос “Зариг.мн сайт тандалт авахаа болилоо манай сайтыг хаачихлаа. Энэ нь Гарамжав гишүүнтэй хообоотой” гэсэн мэдээл гарсан. Сэтгүүлчид үнэнийг ард түмэнд мэдээлэх ёстой. Энэ охин замбараагүй, ул үндэсгүйгээр хүнийг гүжирдэж байна.
Би хувьдаа тэр цахим орчинг сайн мэдэхгүй. Хүнийг ул үндэсгүй гүжирдэх гэдэг байж болшгүй зүйл. Бидний үеийнхэн шинэ технологиос жаахан хол шүү дээ.
Энэ сэтгүүлч миний охин шиг болохоор нь өөрийнхөө үр хүүхэд шиг санаж хэдэн үг хэлээд байгаа юм. Ээж шигээ хүнийг эх захгүй гүтгэж харьцаж болохгүй. Ийм охидууд сэтгүүл зүйг ер нь юу болгож байна” хэмээжээ.