Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг өнгөрсөн шөнө АТГ авилгын хэргээр цагдан хорилоо. Тэрбээр өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Ч.Алтанхуяг нь Нийгмийн даатгалын газарт удаан ажилласан бөгөөд УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан юм. 2017 оноос тус газрын даргаар ажилласан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
zarig.mn