Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлал хийсэнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээ сайтаар нэлээд их мэдээлэл гарсны нэг нь монголчуудын сошиал орчинд шүүлтүүргүйгээр ханддаг болохыг харуулаад авав бололтой.
Замын хөдөлгөөнийг хаана гэх мэдээллийг нийтээр хаана хэмээн нэлээд бухимдсан иргэд үүний дараахан айлчлал эхлэхтэй зэрэгцэн Оросын төрийн тэргүүнтэй утсаар ярингаа гар барьж буй залуугийн зурганд нэлээд их бухимдав. Зарим нь түүнийг олж, зохих хариуцлага хүлээхийг шаардаж ч байлаа. Хоёр улсын харилцаанд сэв суулгасан энэ хэнэггүй залуу хэн бэ гэж эрэл сурал болжээ.
Тэгвэл энэ залууг Х.Түшиг гэх бөгөөд гэрэл зурагчин нэгэн аж. Тэрбээр Оросын төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан хошигносон байдлаар зургаа эвлүүлэн цахим орчинд шуугиант зургаа нийтэлсэн байна. Гэтэл түүний энэ зургийг бодитоор төсөөлөгсөд улам цааш дэвэргэн олон нийтийн сүлжээ сайтаар өөрсдийн бухимдал дургүйцлийн давалгааг үүсгэжээ.
Үүнээс харахад цахим орчинд хүмүүс мэдээллийг тэр бүр нягтлалгүй өөрийн үнэлэлт дүгнэлт өгдөг болсныг ганцхан энэ жишээ харуулж байна. Олон улсын төрийн тэргүүн нарыг оруулсан энэ мэт meme буюу хөгжөөнтэй байдлаар эвлүүлсэн зураг интернэт орчинд маш их байдаг. Тиймээс аливаа зүйлд эхэлж бухимдан уурлаж, үүнд бат итгэхийн өмнө мэдээллийг сайтар нягталж, үнэлэлт дүгнэлтээ өгөх хэрэгтэй гэдгийг нийт масс харуулж байна.