ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд зарим хэсэгт тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчилж бүрэн хаахаар мэдэгдээд байгаа.
Цагдаагийн ерөнхий газраас зам хаах хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө.
Есдүгээр сарын 02-ны Даваа гариг
- Ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Зочин “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.
Есдүгээр сарын 03-ны Мягмар гариг
- Наадамчдын гудамж
- Энхтайваны өргөн чөлөө
- Чингисийн өргөн чөлөө
- Уулын зам
- Амарын гудамж
- Залуучуудын гудамж
Эдгээр замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх ажээ.