Comment.mn

Зорчигч тээврийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байна

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл рүү зорчих урсгал нэмэгддэг бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийг нэмэлтээр тээвэрлэлтэд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилладаг.

Тус хугацаанд давхардсан тоогоор нийт 977 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, иргэдэд үйлчилж байна. 

Энэ хүрээнд “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг жил бүр тогтмол явуулдаг бөгөөд зорчигчдын ая тухтай, аюулгүй тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс тус үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтсүүд хамтран Төв аймгийн Лүн сумын уулзвараар баруун аймгууд руу хот, хоорондын нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдод цэвэр ус, жигнэмэгээр үйлчилж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Иргэд баталгаатай тээврийн хэрэгслээр зорчиж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зорчигч тээврийн үйлчилгээ иргэдэд чиглэгдсэн ая тухтай, боловсронгуй болж байгаад талархаж буйгаа илэрхийлж байв. Мөн тэд хууль бус, найдваргүй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулалгүй албан ёсны, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслээр зорчихыг иргэд зорчигчдод уриаллаа. Тасалбараа онлайнаар захиалахаас гадна өөрт ойр томоохон үйлчилгээний төвүүдэд байрлах Киоск машинаас ч авах боломжийг бүрдүүлсэн нь цаг, мөнгийг хэмнэж байгааг иргэд онцлов.

Дашрамд дурдахад, Автотээврийн үндэсний төвөөс зам засварын ажилтай холбогдуулан иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой саатал болон техникийн саатлыг арилгах ажлыг газар дээр нь түргэн шуурхай зохион байгуулах “Шуурхай бүлэг” ажиллуулж, 24 цагаар GPS-ээр хяналт тавин ажиллаж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.