Comment.mn

ШУУРХАЙ: Гишүүдийн кнопыг санаатай гацаасан бөгөөд техникийн хэлтсийн дарга алга болжээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч “хорлон сүйтгэх ажиллагаанд өртөж”, тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт хоёр өдөр хойшилсны эцэст өнөөдөр 12.40 цагт эхэлсэн. Өглөө 10 цагт товлогдсон чуулганы хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хоёр цаг гучин минутын дараа эхэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан ч  гишүүд асуултаа асууж чадсангүй. Учир нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэлэх гэтэл микрофон нь ажилласангүй. УИХ-ын дарга нь энэхүү явдлыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж чуулганыг түр завсарлууллаа. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.