АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан гэх мэдээлэл гараад байгаа билээ.
Тэгвэл энэ хэргийн талаарх баримтаа иргэн Доржзодов өөрийн сайтнаа нийтэлснийг эргэн сануулан хүргэж байна.
2014 ОНЫ 8 САРЫН 28-НЫ ӨДРИЙН 21:30 ЦАГИЙН үед ШИНЭ МОНГОЛ ХААД ГРУПП ХХК-ИЙН 6 ДАВХАРТ Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР санхүүгийн схем боловсруулсан уулзалтЫН 40 мин АУДИО БИЧЛЭГ, ТЕКСТ
Ц.Сандуй /Нийслэлийн МАН-ын хорооны дарга/: Нөгөө /А.Ганбаатар/ бид 2-ын яриад байгаа томилгооны л байхгүй юу.
Доржзодов: Тийм /ширээн дээр аяга тавив/
Сандуй: Тэрийг 2-уулаа сая ярьсан. Тэгэхдээ тийм их юм, аймар юм болно гээд учиртай. Эхлээд ингэе. Эхлээд бүх, за, нийслэлийн бүтцийг анхнаасаа ярьсан одоо дүүргүүдийнх би авцан. Аваад тэрэн дээр доор юм цуглуулсан ш дээ. Дутуу байгаа би дахиад гүйцээч цуглуулаад тэрэн дээр хичнээн орон тоотой юм, яг юу гэдгийг нь хоёр өдрийн дотор Мөнхжаргалаар гаргуулчихая.
А.Ганбаатар /Нийслэлийн МАН-ын хорооны УЗ гишүүн, Бага хурлын гишүүн, Ц.Сандуйгийн зөвлөх, Шинэ Монгол хаад групп ХХК-ийн захирал/: За Мөнхжаргалаар гаргуул,
Сандуй: Мөнхжаргал сайн мэднэ. Яг өөрөө төрийн захиргааны байсан учраас.
Ганбаатар: Тийм /ширээ нүдэв/
Сандуй: Энэ бүтцүүдийг олоод /А.Ганбаатар ханиалгав/
Ганбаатар: Хүн хүнээр нь, нэр нэрээр нь мэргэжилтэн мэргэжилтэнээр гаргуулаарай за юу. Бүгдийг нь ахлах, туслах гэдэг юмуу юу гэдэг юм тэ. Тэрийг гаргуул.
Сандуй: Тэгж гаргуулая. Хотынхонд маргааш тэгээд энэ ажлыг өгөөдхөе.
Ганбаатар: Хэрвээ бид нар, хөөш Доржоо, Сандуй, та нар аан гээд сонсож бай. Компани амархан гарна. Доржоо хоёулаа компанитай нь гаргая, за юу, гурвуулаа. Чи наашаа аан гээд сонсож бай. Хэрвээ бид нар том намын хийдэг шиг ийм хөгийн юм хийх юм бол биднуус ажиллаж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу. Одоо нөгөө стандарт бус шийдвэрийг гаргадаг, стандарт бус юм руу дайрдаг чинь одоо сонгуулийн үеэр эхлэнэ. Тэгэхэд өнөөдөр та нар ингээд том нам өнөөдөр нэр дэвших улсуудаас мөнгө цуглуулаад… Элэг авмаар юм хийж байгаа байхгүй юу. Энэ чинь сонгуулийн үеийн шатанд хийдэг юмыг одоо яахнуу тэр үед хэрэглэх мөнгөгүй болтлоо эднуус хэрэглэх гээд байна ш дээ тэнэг байхгүй юу. Энэ бол, за юу, ямар үед хэрэг болдог вэ гэвэл, за юу, /Ц.Сандуй/ өвгөөн 2015 оны хоёрдугаар үеийн гуравдугаар улиралд энэ мөнгийг нэхсэн бол тэр үед намд аймар ч хэрэгтэй, яг хүмүүс нь өгдөг үе нь байхгүй юу. Эднуус одоо энийгээ чадахгүй учраас, за юу, үйл ажиллагааныхаа зардлыг төлүүлэх гэж ийм хөгийн юм хийж байгаа байхгүй юу… Энэ чинь бодлого биш байхгүй юу. Санаанд орсон юмаа яриад хийх гээд үзээд байна шд.
Тэхээр биднуус бол, хөөш, бүгдийг нь задлаад, за юу, ширхэг бүрээр нь задлаад хүн айдас төрүүлэхээр… Хүн энийг хийхэд айна. “Юу вэ, Сандуй, чи чинь яах гэж байгаа юм бэ”, “Даргаа энээс өөр арга байхгүй шүү. Өнөөдөр нийслэл дээр, за юу, 160 тэрбум төгрөг цуглаж байна тээ. Бат-Үүл дээр. Би энэтэй тэмцэх гэж байна. Та боддоо. Биднуус сонгуульд гурван хар юм хийнэ. Нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт бодлого, гуравдугаар хяналт байдын, тээ, тийм биздээ. Би энэ гуравынхаа хоёрыг нь хийчихсэн. Нэгийг нь хийх гээд байна. Та надад 160 тэрбум өгөх юм уу?… Би өнөөдөр цаазын тавцанд дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү, даргаа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдана гэж бодож байгаа”. Үнэн биздээ. Тийм биздээ. “Би бүх боломжит аргыг хэрэглэнэ, тээ. Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албыг бүгдийг нь мөнгөтэй болгоод хэн дуртай хүнийг нь аваачиж тавихгүй ээ. Өнөөдөр Бат-Үүлийн алдсан алдаа энэ байхгүй юу. Ардчилсан намын алдсан алдаа нь энэ. Яагаад гээл за юу, хүмүүсээс мөнгө аваад, тэр чадалтай байна уу, чадалгүй байна уу, хамаагүй, албан тушаал дээр аваачиж тавиад бодлого нь унаж байгаа. Аан зарим нь шахаасаар сонгуульд явсан идэвхитэй явсан энэ тэр гээд нөгөөдүүл нь галзуурч орилоод унангууд энэ тэндээс Бат-Үүл рүү хүнээ шахцан. Тэгээд багаа бүрдүүлж чадаагүй. Боловсролтой чадвартай мэргэжлийн хүн байхгүй дээ алдцан”. Чи бол хэлэх хэрэгтэй. “Би Бат-Үүлийн алдааг давтахгүй. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүндээ мөнгөний санал тавина аа. Тэр хүнийг авчраад ажиллахад тэр мэргэжлийн хүн ажлаа хийгээд явах байх, тээ, ийм хүнийг л тавина. Би хүний нөөцийн бодлогоо алдахгүй.
Тэгэхдээ би бүх албан тушаалыг бүгдийг нь мөнгө болгоно. Хэрвээ баригдах юм бол /М.Энхболд/ та аварна. Биднуус эрхээ авах юм бол /Ц.Сандуй/ би өөрийгөө аварна”. Асуудал шийдцэн. Үнэн биздээ? Аан? Ийм л юм хийх хэрэгтэй. Түүнээс биднуус том намын хийдэг /цаас эргүүлэв/ урд урдны хийдэг, за юу, эднуус ингэдэг байхгүй, иймэрхүү юм бүрдүүлчээд энэ бараг бүрддэггүй. Цөөхөн хэдэн механизм нь ажилдаг. Тэгсэн хэрнээ болохгүй болохоороо яадаг вэ гэвэл, за юу, дундуур дундыгаа нөхөхийн тулд шууд төсвөөс том мөнгөнүүдийг газрын дарга нар дээр дарамталж авдаг байсан байхгүй юу, тээ.
Сандуй: Тэгдэг…
Ганбаатар: Тиймүү эрх баригчид …
Сандуй: Яг үнэн
Ганбаатар: Энийг нь… Одоо тийм юм байхгүй шүү дээ. Тэгвэл бид нар боломжит бүх боломжийг ашиглах ёстой байхгүй юу. Би ийм л зарчимтай. Миний стратеги энэ. /ширээн дээр аяга тавьсан/ Би /А.Ганбаатар/ бол 50 тэрбум төгрөгийг харж байгаа эндээс. Тэгээд би наана бодож байгаа энэ дотор намын албан ёсны бүүр би хаяцан шдээ та нарын энэ дээрээс энийг бол хаячаад байгаан. Эднуусийг биднуус бүүр хүчээр хураана, за юу, дарамталж байгаад хураана за юу. Механизи байгаа. Энийг хураана. Ингэхэд за юу 50 тэрбум дээрээс нэмээд нэг 10 тэрбум төгрөг ирэх үү, ирэхгүй юу гэж харагдаад байгаа байхгүй надад. За тэгээд намаас ирнэ. Намаас их хурлын гишүүн ирнэ, тэрнээс нэг нэг тэрбум төгрөг өгөх үү биднууст сонин байхгүй юу. 600 сая орж ирвэл их юм. Энэнээс илүү орж ирж чадахгүй. Ингээд бодоход, за юу, Улаанбаатар хотын хэмжээнд шат шатанд дэвшиж байгаа улсуудаас бид нар хамгийн дээд тал нь 20,2 тэрбум. Тэгэхэд 60, 70, 80 тэрбум, за юу, тиймүү. Аан энэ чиний боломжит мөнгө байхгүй юу. Чи өнөөдөр ингээд биднүүс бүгдийг нь детальчилж маш сайн хийхгүй бол мэдэв үү. Хийхгүй бол намаас тэр мөнгийг өгч чадахгүй гэдгийг би 100 хувь мэдээд байгаа байхгүй юу. 100 хувь мэдэж байгаа тэгсэн хэрнээ чамайг мөнгөгүй, биднуус мянган бодлоготой байгаад, тиймүү, сонгуулийг биднуус давж гарахгүй байхгүй юу? Зуданд хараа хичнээн ажилсаг байгаад малаа бүгдийг нь хүүлж тавьсан. Тэгснээ дараа нь чамайг яахуу, чамайг ална эднүүс. Би мэдэж байгаа байхгүй юу. Хийж алдсан нь хамаагүй дээр байхгүй юу тийм биздээ
Сандуй: Тиймээ тийн. Зөвшөөрч байгаа байхгүй юу.
Ганбаатар: Зөв үү Доржзодовоо. Бүүр ширхэг болгоноор нь бүгдийг нь албан тушаалыг нь мөнгө болгох хэрэгтэй. Үнэн биз дээ.
Сандуй: Тэгвэл ямар ямар түвшинд яах вэ? Одоо тэгээд шууд ороё. /цаас эргүүлэв, Ганбаатар ханиалгав/
Ганбаатар: За ойлголоо
Сандуй: Томилгооны буюу засгийн газар, төрийн байгуулга гэж хүмүүс Засгийн газар, төрийн байгуулга гэж тусдаа байгаа.
Ганбаатар: Тийн бүх шатаараа явна.
Сандуй: Төрийн байгуулга гэдэг нь яахав яам, тамгын газар. Аан Засгийн газар гэдэг нь сайд.
Ганбаатар: Тийн
Сандуй: Тэгэж ялгах байх гэж би бодож байна.
Ганбаатар: Тийн. Эхнээс дээрээс нь доош нь бүгдийг бичнэ, за юу.
Сандуй: Тэгээд Их хурлын тамгын газар гээд бид нар бүгдийг нь мэдээж Нийслэлийн намын л яана ш дээ тээ. Тэрнээс авна гэж үзнэ ш дээ. Том нам энэ схем дээр ажиллах байх. Эндээс эсвэл том нам яах бол?
Ганбаатар: Би чамд ганцхан юм хэлэхүү? Усны урсгалыг сөрөж сэлдэг ямар ч сайн сэлдэг хүн байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Усны урсгалыг дагаж урсдаг байхгүй юу. Ямар ч тохиолдолд зөв бодлогыг за юу ямар ч тэнэг л хүн биш бол дагана. Шууд хүлээж авна. Тэр тусмаа манай нам бол за юу хөөш бодлого байхгүй байгаа, за юу, хөөш, Сандуй. Тэгэхээр яах уу зөв бодлогыг бушуухан булааж авахаа л бодно тийм биз дээ. Харин биднуусых биш болчихсон шааж байж мэднэ шүү. Үнэн биз
Доржзодов: Ммхм
Ганбаатар: Асуудал нь энэ байна
Доржзодов: Яахав? эхлээд Их хурал, дараа нь засгийн газар, яам агентлаг…?
Ганбаатар: Тийн. Яг үнэн
Доржзодов: Төрийн өмчит үйлдвэрийн газар…?
Ганбаатар: Бүгдийг нь!
Доржзодов: Тэгээд дараа нь Нийслэл рүү орох, Орон нутаг, өөрөөр хэлбэл, орон нутаг чинь болохоор /хүн босож явав/ засаг дарга, ИТХ, засаг дарга нь дотроо энэ яамдуудтайгаа, агентлагуудтайгаа, тэгээд ИТХ-ын доор болохоор юу орж ирнэ, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, ийм л бүтэц байдаг шиг санаж байна. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, аж ахуйн үйлдвэрүүд. /ширээ, шалан дээр юм унав/
Ганбаатар: Ингээд биднуус, хөөш, энийг цуг босгох юм бол, за юу, хөөш, зөв босгох юм бол, за юу, хэрвээ том намтай нийлээд бүх шатны албан тушаалыг зөв хүмүүс сонгох юм бол, за юу, энэ дундаас, за юу, халиарууд /халява/ бий. Тэр нь Хүрэлсүх мэтийн, за юу, Хүрэлсүх өөртэйгөө гурван хүн дагуулаал очно гэсэн үг, за юу, тэр нь мөнгө төлөхгүй. Пээдийж байгаад л орно. Ийм юмнуудаа биднуус намын даргаар ялгуулах хэрэгтэй. Өөрсдөөр нь бүгдийг нь бий болгох хэрэгтэй. Хэрвээ том намтай ингээд ингэх юм бол, за юу, биднуус бол, за юу, нэг 100,120,130 юмуу, тээ, 150 тэрбум төгрөг цуглуулна. Баталгаатай.
Тэгээл… Би бол 100 хувь мэдэж байна. Энэ схем биднуус аягүй мундаг хийгээд, тээ… Бүх юмыг ийм болгоод арзайтал хийгээд нууцаар танилцуулаад, тээ, та тэрэн дээрээ очих уу, Сандуй энэ дээрээ очихуу гэдэг эндээс шалтгаална ш дээ. Хамтраад ажилла. Таны хийгээд байгаа энэ ажил, би бол шударга хэлнэ: “Таны наатах чинь бол буруу. Бодлогогүй хүний хийдэг ажил.” Тийм биз дээ. Ийм том нам ийм юман дээр суудаггүй байхгүй юу. Би бүүр үнэнээр хэлэхэд, за юу, нохой өдөр бүхэн алт үнэрлэж явдаг гэж байгаа юм. Даан ч авах бодол байдаггүй гэж байгаа байхгүй юу. Мэдэхгүй юм чинь хэрэгцээ байхгүй байгаа байхгүй юу. Үнэн биздээ тэрэн шиг юм хийгээд байж болохгүй байхгүй юу.
Сандуй: Ёооё /инээв/
Ганбаатар: Айн үнэн биздээ /инээв/
Сандуй: /инээв/
Ганбаатар: Үгүй үнэн биздээ. Нохойнд тэр мөнгө алт хэрэггүй байхгүй юу. Үнэртээ л жоохон ингэж байгаа л хаячаад яваад өгнө. Одоо өнөөдөр тийм байна шдээ. Одоо байгаа бүх боломжийг хараад харахгүй байгаа байхгүй юу тэрэн дээр бодлого боловсруулахгүй байгаадаа алдаа байна /ширээ нүдэв/. Би бол /мөнгийг/ унагаана. Пад хийтэл унагаана. Су му-г /Сумъяабазарыг/ бат элэгдэнэ. Юу энийг /А.Ганбаатарыг/ аваачаад банкны захиралаар тавьчих юм бол алах юм байна. Би үнэхээр ална.
Би бол тэрийг мэдрээд байгаа байхгүй юу? /ханиалгав/ /аяга ширээн дээр тавив/ Би дээр Су-д /Сумъяабазарт/ ганцхан юм хэлсэн байхгүй юу. Банкны схем гээд чи нэг ярьсан юм байна лээ. Аан тэгсэн надад тэр ярьж байнаа тэрийгээ. Тэгээл би ганцхан юман дээр ойлгосон байхгүй юу. Манай энэ /Сумъяабазар/ банк мэддэггүй хүн байна. Банк мэдэхгүй байгаа байхгүй юу. Бас л нөгөө нэг банкны тухай ярисан юмыг ярьдаг. Тэгэхдээ яаж хийдэг юм бэ гэж, за юу, банкны мөнгөний эргэлт байна шдээ. Мөнгөны эргэлт гэж өөрөө /Сумъяабазар/ яриад байгаа байхгүй юу. Биш байхгүй юу. Яг нөгөө хүний схемтэй адилхан за юу. Хүний гол артерын судас байдаг шд. Артерын судас гэдэг чинь хамгийн том судас байхгүй юу. Бүтэн эргэж байж тэрнээс салаалдаг байхгүй юу тиймүү. Тэгээд чиглэл нь нэг байдаг. Тэгэж эргэдэг. Тэрийгаа манай хүн /Сумъяабазар/ мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд би ингэхгүй юу ер нь “Сумъяабазараа би банкыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ, юу, та бол одоо танай банкны ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэдэг бол канал онгойлгодог улсууд байхгүй юу”. Үнэн биздээ. Аан тэр дотоод үйл ажиллагаа мөнгөний эргэлт тэр санхүүгийн журам тээ өдөр тутмын үйл ажиллагаа бол тэр биш.
Сандуй: /утсаар М.Өлзий рүү залгаж/ Чи нөгөө нэг данхайсан бүтцийг… юу билээ… /тодорхойгүй нэр/ тэрийг аваад ороод ирдээ.
Доржзодов: Энэнээс /тамхинаас/ татчих уу?
Ганбаатар: Тат тат. Хоёулаа голдоо /үнсний саваа/ тавьчихая тэхүү.
Сандуй: Сейфэн дээр байгаа юмыг аваад ороод ирдээ /ширээн дээр үнсний сав тавив/
Ганбаатар: Тэгэхээр энэ зөв байгаа биз дээ. Доржоо миний энэ. Одоо биднуус өөр дийлэхгүй. Чи хөөш одоо хараа Хуяагаа байна ш дээ. Гэр хорооллын. Хуяагаа байна ш дээ тэрний дүүтэй нь би, дүү нь манай Богоогийн анги ш дээ. /гал асаав/ наадах чинь бас надад юм ярихгүй байгаа байхгүй юу, надаас дөлж зугтаад би чинь азаргалдаг байхгүй юу, надаас айна, бүүр үхтлээ айна. Тэгээд надад тэгээд байгаа байхгүй юу. Би уулзаад, хоёр удаа уулзсан байхгүй юу, тэгсэн надад “Хоёулаа одоо Ганбаа найз нь чамд зүгээр л тус больё чи яг энэ гэр хороолол дахин төлөвлөлт дээр яг юу хиймээр байна. Мань нь тэрэн дээр чи надаас битгий элдвийн юм асуулдаа. Би чамайг мэдээд байна. Би Бат-үүлтэй хамаатан ш дээ.” Надад үнэнээ хэлж байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө багаасаа мэддэг учраас намайг сийлнэ гэдгийг мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө “Ганбаа би чамаас ганцхан л юм гуйя. Чи бол Намд орсон гэдгийг би мэднэ. Тэгээд чи хөөш Бат-Үүл, манай үйл ажиллагааны талаар битгий асуу. Чи юм цуглуулаад байгаа гэдгийг мань мэдээд байнаа. Би чамайг хүүхдээсээ мэднэ ш дээ.” Тэгсэн тэгж байгаан. “Зүгээр л найз нь чамд гэр хороололд одоо юу байна нэг л удаа тусалъя” гээд байгаа байхгүй юу. “Тэрийг би ямар мөнгө төгрөггүй хийгээд өгье” гэж байгаа байхгүй юу надад. /Машины тормослох чимээ/ Үнэнээ хэлээд байгаа байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө ингэж байгаа байхгүй юу би хамаатан ш дээ Ганбаа. Би хүний өмнөөс худалдаад ирээдүйн ашгаа хараад чамтай тээ ингээд ярина. Тэгээд өөрөө хэлж байгаа байхгүй юу, “чи бол хэзээ ч миний доор орох хүн биш л дээ гэж байгаа байхгүй юу. Надад ганцхан боломж нь энэ Бат-Үүл байсан юмаа” гэж байгаа байхгүй юу. Үнэнээ хэлж байгаа байхгүй юу. /нулимав/ /юм нүдэв/ Нээрээ шүү. Чи хараа, /М.Өлзийд хандаж/ энэнд ус хийгээд ир… /Сандуйд хандаж/ Су /Сумъяабазар/, дарга хоёрыг нам шаана, пязда.
Намын бодлогоос том бодлого байхгүй. Чи хараа миний толгойд хөгийн юм явж байгаа биз дээ. Бүх юм бодоостой. Чи намайг мэддэг ш дээ бүгдийг нь толгой дотороо харчихдаг байхгүй юу. Тэгээд чи нөгөө хэлээд байдаг чинь мөн ш дээ. Чи Толгой дотороо юмаа дуустал хийчихдэг хүн. Тэгээд тэрийг чинь ярихаар биднуус яаж ойлгох уу? Энийг /хоолойгоо засав/
Сандуй: За тэгэхээр ийм байна. Ийм баазууд … одоо ерөөсөө
Ганбаатар: Усгүй байгаа юм уу.
Сандуй: Ус байхгүй байгаа юм уу тэ.
Ганбаатар: Аан доор нөгөө юу /усны төхөөрөмж/ яасан гэсэн.
Сандуй: Эхний даалгавар бол ерөөсөө юу яамаар байна.
Доржзодов: Ажлаа хуваах, гаргах /хүн алхаж байна/ бүтцийн асуудал
Сандуй: Эхлээд баазуудаа гаргах юм байна тэ.
Доржзодов: Тийн
Сандуй: Баазуудын асуудал. Бааз гэдэг нь одоо бүтцийн асуудал одоо компаниудын, ямар компаниуд /хүн ханиалгав/ вэ гэдэг. Тэр компаниудын мэдээллийг одоо би ч юугаар олчиж чадна байхаа.
Ганбаатар: Хөөш. Таван давхарынхаа
Доржзодов: Аан
Ганбаатар: Усныхаа машиныг салгаарай. Усгүй бол Шатчихна шүү.Гялс ороод салгачихаад ир. Усныхаа машиныг салга. Дөрвөн давхарыг салга гэж хэл. /хөлийн чимээ/
Ганбаатар: Наашаа аваад ир. Ийшээ тавьчих
Сандуй: Ар талыг нь, ар талыг нь аваад
Ганбаатар: Яахын яахын эвтэйхэн тавьчих.
Сандуй: Ар талыг нь аваад, ар талд нь нөгөө дүүргүүдийн нийт агентлагуудын юмыг зарцуулсан байхгүй юу.
Ганбаатар: Аан, аан.
Сандуй: Би чинь бас юм хийгээл байгаа хүн шүү дээ. Уул нь бол чааваас.
Ганбаатар: Аан аан бас..
Сандуй: Харахгүй юу. Сонгинхайрхан дүүргийн энэ хараа, ингээд бүтцүүд нь бүгдээрээ байгаа байхгүй юу энэ.
Ганбаатар: Энэ юуен? Чингэлтэй… энэ талаас авчих. Авч болох уу? Аан яахын эргүүлээд харчих. Тэхүү
Сандуй: Эхлээд эхлээд энэ талаас нь хар, энэ талаас эхлээд байгаа байхгүй юу. Одоо нөгөө бид 2-ын /Ганбаатарт хандаж чи бид 2-ын/ яриад байгаа юм чинь энэ байгаа байхгүй юу. Засгийн газрын, тамгын газрын бүтэц, агентлагуудын бүтэц. /хөлийн чимээ/ Одоо наана чинь нийслэлийн бүтэц яриад байгаа байхгүй юу.
Ганбаатар: Хөөш Өлзий!
Доржзодов: Өлзий!
Ганбаатар: Доор кофены машин байна шдээ, нөгөө цэвэр усны буцалгагч байна ш дээ тэрийг салгаарай усгүй болсон байна шүү.
Өлзий: Өө за.
Доржзодов: халуун хүйтэн ус
Ганбаатар: Өшөө чинь хаана хаана байгаа билээ.
Өлзий: Тав дөрвөн давхарт байгаа
Доржзодов: Тавыг салгацан.
Ганбаатар: Тавыг салгацан. Дөрвийг салгацан. Заза салгачих.
Өлзий: заза /хөлийн чимээ./
Ганбаатар: /ханиалгав./
Сандуй: Ар талдаа зүгээр тоогоор байгаашд, ажилтнуудын тоо
Ганбаатар: Бүгд тоотой. Тэгэхдээ биднуус байна ш дээ ингэнэ за юу. Одоо жишээлбэл би нэг жишээ хэлье л дээ. Хэрвээ биднуус тэгэх юм бол хавтгайрчихна. Энэ чинь улсын кампанит ажил болж хувирна шүү. Тэгэж болохгүй байхгүй юу.
Сандуй: Одоо харин, эндээс миний харин ангилая гээд байгаа чинь энэ байхгүй юу.
Ганбаатар: Өө яг.
Сандуй: Ямар ямар албан тушаалыг үнэлэх юм бэ оруулах юм бэ гэдэг л байна шд. Энэдээс жишээлбэл нэг дарга нь, дарга, дэд дарга, хэлтсийн дарга нар.
Ганбаатар: Өө яг зөв зөв.
Сандуй: шаардлагатай бол ахлах мэргэжилтэн.
Ганбаатар: Ахлах мэргэжилтээс доошоо хэрэггүй. Ахлах мэргэжилтнээс доошоо за юу тэр мөнгөө өгсөн хүн нь л учираа олог. Амархөөн
Сандуй: Ажил ихтэй л дээ. Тэгэхдээ Одоо ойлгоцон юм чинь. /чимээ/
Ганбаатар: Одоо ойлгоцон тэ. Одоо үнэлнэ дээ. НИТХ 45 хүнтэй байгаа тэ. Энэ ИХТ-с мөнгө олох арга байна. Манайх тэдийг нь авна гэж үзнэ ш дээ тэ баримжаагаар. /самбарт бичнэ/ /ханиалгав/
Сандуй: Аан энэ чинь бол сонгууль биш. Нэр дэвшигч юм чинь бүгдэнгээс нь авна. Нэр дэвших эрхээ авсан бол даже 45 биш 90-ийг хүртэл авна шд. Нэг тойрог дээр хоёр хүн гээд.
Ганбаатар: Нийслэлийн засаг дарга өөрөө, Улаанбаатар хотын засаг даргаас 2-уулаа хэдийг авах уу? Доржоо, /Сандуй руу дохиж/ Ирээдүйн Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу? (инээлдэв) Тэндээс л том шаана даа… (инээлдэв) Энэ хулгайч /Сандуй руу зааж/ лаг мөнгөтэй пиздаа шүү. Эндээс л шаана шүү. Энэ чинь /Сандуй/ ирээдүйд хэдэн тэрбумыг шаана шд (инээлдэв)
Сандуй: Энэ тэгэхлээр, яаж бүтцээ хийхэв одоо, баазуудаа ингээд цуглуулчихна. Ингээд цуглачихна.
Ганбаатар: Баазуудаа, эхлээд нийслэл дээрээ ажилчихая цөмөөрөө өнөөдөр, дүүргүүдийнхийг хэнээр цуглуулуулчих за юу. Мөөгий дээр за юу. Дүүргийг хая. Эхлээд энийгээ л цөмөөрөө хийе за юу.
Сандуй: Эхлээд энийг хийх ёстой байхгүй юу. Энийг сайн хийхэд цаашаа зохиоход амархан ш дээ.
Ганбаатар: Аан биш. Санхүүгийн ерөнхий схем байна ш дээ. Энэ дээр бүгд орно, за юу, суурилуулна, за юу. Бүгдийг нь суурилуулна, за юу. Бүгдийг нь суурилуулна ш дээ. 2 схем гарна, за юу. Баатарзоригийн хийх схем, Баатарзориг юу хийсэн гэж чи бодож байна. Энэ пиздаануудаар ийм юм /мөнгө босгох схем/ хийлгэвэл ална ш дээ наадуул чинь. Хийлгэхгүй байхгүй юу. Нөгөө нам доторхи байна шд, чиний дээд талын. Нөгөө чиний дээд талын. Энийг /мөнгийг/ цуглуулна, за юу. Энийг л та заавал /олж ир/…
Сандуй: за
Ганбаатар: Энийг л /энэ мөнгийг л/… бүтнээр нь хийчихээд, энийг нь тусад нь салгаад “май энийг хий /олж ир/” гээд өгчих байхгүй юу. /ханиалгав/
Ганбаатар: Санхүүжилтын хороог дүүрэг дээр тавихад амархан ш дээ. Татварын дарга нарыг олно. Ийм л юм олно та 2. Харин цаашаа ам алдаж болохгүй тэгвэл алуулна шүү тээ. Тиймүү жоохон нэр хүндтэй улсууд тийм үү. Албан тушаалыг нь тэнд заруулчихна шд. Тийм биз дээ. тийм үү. Амархан шүү юм (албан тушаал) зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Юм зах дээр зарах л хэцүү. Энийг /албан тушаалыг/ зарах аягүй амархан шүү. Сүнгэнэтэл зарна шүү. Бүгдийг нь бөөндчихвэл яана тэ. (инээв)
Сандуй: Багц багцаар нь уу!
Ганбаатар: Тэгэхдээ биднуус хүний нөөцийн бодлого ерөөсөө алдаж болохгүй. Одоо яах ёстой вэ гэвэл энэ албан тушаал зараад эхлэхээр биднууст ийм юм байх ёстой. Санхүүг нэгтгэдэг нэг хүн байх ёстой. Хар дансруу хийдэг тээ. Еще хүний нөөцийн бодлогыг нь барьдаг, анкетыг нь цуглуулаад хэлэлцдэг, ярьдаг, ярилцлаганд оруулдаг улсууд. Биднуус мөнгө авна гэж ерөөсөө ярихгүй шд. Утгаа тэд нар цаана нь мэдэж байгаа байхгүй юу. Зүгээр биднуус орж ирээд Заа ийм залуу байнаа. Чи тэгээд ажиллаж чадна биз. Ажлынхаа юмыг л ярина шд тэ. Дээд шатныхан чамтай тэрнээс гадуур би дэмжлэг өгнө. Хүлээж авахаас өөр арга байхгүй. Зохион байгуулах арга уг нь байна л даа.
Ганбаатар: Хөөш энэ байна ш дээ нөгөө схем чинь. Э-энэ байна ш дээ. Энэ энэ. Энэ дүүргүүд нь, за юу, энэ намын юунууд нь явж байна. Энэ дотор. Энэ нөгөө яам, тамгын газрууд нь энэний дунд нь чи энд байж байна шд. Бараг нэг иймэрхүү хэлбэрээр тээ. Бөөрөнхий, айн.
Сандуй: Энүүгээр ингээд хийчих үү тээ. Схемээр л
Ганбаатар: Яг энүүгээр нь шаагаал
Сандуй: Энэ бол тэгээл мөнгө болоол харагдана ш дээ.
Ганбаатар: Тэгээл МАН өөрөө мөнгө шүү. 9 байгаа биздээ
Сандуй: 10 биш юмуу
Доржзодов: 10
Сандуй: 10 байна л даа. Есөн дүүрэгтэй тэ. Нийслэлийн есөн дүүрэг нь энэ доор уу тэ. Энэдээс энд үү? Орой дээрээ юу?
Ганбаатар: Биш гол доо. Бүгд… өө яг. Орой дээр нь байдаг чинь шал өөр, унадаг байхгүй юу? Энднүүс чинь голдоо. Эднүүсээс бүгд саалийн үнээ шиг чамруу /мөнгө/ шааж байх ёстой байхгүй юу. Тэгээл хамгийн сүүлд та /Ц.Сандуй/ эндээс үлдсэнийг нь бүгдийг нь шаана (ханиав)
Сандуй: Заза ерөнхийдөө зарчимаа ярьчихлаа шдээ. Тэгэхээр маргааш юу бэлдэж ирэх вэ гэдгээ яръя.
Ганбаатар: Одоо нийслэл дээр л бид нар ярих хэрэгтэй. Тэгэхдээ нэг аюул байгаа. Бас нэг аюул байгаа. Одоо бол энэ данхгар бүтцээр хийж болохгүй. Тэгвэл хүн луйвардсан болно шүү. Тэгэхдээ төлөвлөгөө давуулан биелүүлэх төлөвлөгөө байдаг шд. Дандаа давсан төлөвлөгөө тавьдаг байхгүй юу, зорилт байдаг байхгүй юу, тээ. Тэгж явж байгаад
Сандуй: Ер нь хүмүүсийг тэгж л хардаг л даа. Дараа нь бол тэгэхэд л тэр чинь нааш цааш нь болно шд. Тэгэхдээ энэ данхраар нь л хийсэн нь л дээр л дээ. Олон хүн хамруулахын тулд. Зөвхөн энийгээ л хардаг байхгүй юу. Зэрэгцүүлж. Өмнөх нөгөө бид нарын юм мартагдсан байгаа биз дээ. Өмнөх бүтэц мартагдсан байгаа биз дээ. Энэ дээр нь л хийсэн дээр л дээ. Тэгэхгүй бол ямар дахиад шинэ бүтэц хийлтэй нь биш дээ. Худлаа болчихно шд.
Ганбаатар: Тийн тэгэхдээ энэ дээр давхартах юм их байгаа юмаа. Манай нөгөө нийслэлд үзэж байгаа улсууд байна ш дээ. НИТХ үзэж байгаа улсууд байна ш дээ тэднуус чинь үндсэндээ нийслэлийн албан дээр очно ш дээ тэ. Тэднуус бол мөнгөө төлөөл яваад байгаа тэ. Эднуусийг аягүй сайн ялгаж өгөх хэрэгтэй байна гэсэн үг. /ханиалгав/
/цаас дуугарав/
Ганбаатар: Би тэгэхдээ энэ ганцхан энэ наад схем наад доод талын схем байна ш дээ, бүдүүн нарийн схем энэ схемийг байна ш дээ энэ
Сандуй: Мммхм тийн
Ганбаатар энэ схем, энэ схемийг ингээд харахаар бас тэнэг толгой хийгээгүй байгаан шүү. Энэ нөгөө унадаг схем байхгүй. Зогсч болдог. Тасалдана. Бөглөрөнө хөгийн схем байхгүй юу. Дунд нь нэг нь шаахад тэгээл ташираар нь шаана ш дээ.
Ганбаатар: Энэ бас тэнэг хүн хийгээгүй. /цаас эргүүлэв/ аягүй сайн хийсэн /өөрийгөө магтав/.
/машины чимээ/
Сандуй: Одоо энэчээнээ бүтцийг гаргахад л нийтдээ хичнээн орон тоотой юм?
Ганбаатар: /ханиалгав/
Сандуй: 13000 болж байна шд
Ганбаатар: Чи 13000 хүн гээд боддоо.
Сандуй: 13000 яг ажилчдынхаа тоогоор…
Ганбаатар: 3000-аас нь л /мөнгө/ шаая л даа. Тийм биздээ. Тэр тооны машин аваад ир.
Сандуй: тэгэхээр 421 юу байгаа байхгүй юу. 421, 421 нэгж байгаа байхгүй юу
Ганбаатар: За
Сандуй: 421-ийг за бид нар ингье л дээ.
Ганбаатар: /Ханиалгав/
Сандуй: За 421-ээс дарга, дэд дарга, дэд дарга
Ганбаатар: Ерөнхий нягтлан
Сандуй: тийн санхүү, санхүү, хэлтсийн дарга, за хэлтсийн даргийг дунджаар дөрөв болгочихоё тэ.
Ганбаатар: за дөрөв
Сандуй: за дөрөв, хэд болж байна дунджаар нэг, хоёр, гурав, дөрөв, дөрөв, найм, найм болж байна.
Ганбаатар: За хэдээс, хэд гэнээ
Сандуй: 424-ийг үржих нь 8
Ганбаатар:424 ийг үржих нь найм
Сандуй: тийн
Ганбаатар 3392,
Сандуй: тийн 3000 хүнээс авна. 3000 хүний схем л юм байна л даа.
Ганбаатар: /ханиалгав/ /юм бичиж байгаа чимээ/ За энэ бол нэг дөрөв, таван мянга болчихно шүү.
Сандуй: Дүүргээ оруулаагүй байгаашд энэ чинь зөвхөн нийслэл шүү.
Ганбаатар: Аан, тэгэхдээ биднуус ийм албан тушаал дээр л авна шдээ. За зүгээр үржүүлье. Нусакууд юу байсын.
Доржзодов: Наад дээр чинь дүүрэг орцон байгаа юм уу. /тооны машин, цаасны чимээ/
Ганбаатар: 33, 34 тэрбум төгрөг, зөвхөн эднуус 34 тэрбум төгрөг,
Сандуй: хэдээр бодов.
Ганбаатар: 10 саяар бодлоошд. Дээшээ том авна за юу. Би дундажаар нь 10 сая гээд бодчихлоошд. Багадаа 5 сая, 6сая 7сая 8сая 9сая гээд авна ш дээ. Юу арван сая бол цөм хийнэшд тийм биздээ. Айн. Чи. Бямбадорж байна шдээ.
Сандуй: ммхм
Ганбаатар: Нөгөө хог яадаг нөхөр. Нөгөө яагаав манай юун дээрээс. Тэрнээс 50 саяыг өг гэхэд “Өө за” гээд буцаагаад тэдээс өг гэхэд баярлаал гүйнэ ш дээ. Үнэн биздээ. Еще нэг арга байгаа. Тэгэхдээ тэр айдастай. Энхтүвшин/Амартүвшин. Цаадах чинь бол албан тушаал зарахад аягүй хэрэгтэй хүн байхгүй юу.
Сандуй: Тэр одоо чамруу ярьсан уу
Ганбаатар: Яриагүй, /ханиалгав./ лаг ярина тэ. Энэ биш бол тэр биш бол гээд байдаг юм. Тэгэхдээ хөөрхий амьтан /халбага унав/ сайн эцэгтэй хүмүүс тэнэг байдаг юм дөө. /аяга ширээн дээр тавив/
Сандуй: Нийслэлээ, эхний удаа нийслэлээ л хиймээр байна. Тэгээд бодсон чинь аймар.
Ганбаатар: Юу?
Сандуй: Улсын хэмжээгээр аймар юм байна.
Ганбаатар: Үгүй улс биш. Дүүргийн хэмжээнд, нийслэлийг л хийнэ хоёулаа, дүүрэгтэй нь. 9 дүүрэгтэй нь за юу. Тэгээд л болоо. /ханиалгав/ дүүргийг заавал хийнэ. Агентлагуудыг бүүр заавал хийнэ. За юу. Тэгээд, хөөш Доржоо, наадахаа больчих. Ингэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт дүүрэг, дүүргийн агентлагууд за юу
Сандуй: Маргааш наадахыг чинь авч явж байгаад. Яг ингэж хийнэ, дүүргүүд яг гаргачихна.
Ганбаатар: /ханиалгав/ Дүүргүүдийг, дүүргийн агентлагтай нь за юу, аан еще өөр юу байдаг билээ. Хувьцаат компаниуд байдаг билүү юу билээ.
Сандуй: Хувьцаат компаниуд бишээ. Нийслэлийн өмчит газар.
Ганбаатар: Нийслэлийн төрийн өмчит газартай нь, за юу, дээр нь нийслэлийг, за юу, бүх агентлагуудтай нь, тэгээд нийслэлийн өмчит газартай нь /ширээ цохив/ тээ. Тиймээ. Тийм биздээ. Энэний дараа биднуус энэ 2-ыгоо л эхлээд хийчихье за юу. Хийнэ гэдэг маань юу гэвэл хүмүүсээ цуглуулчихна гэсэн үг ш дээ. Мөнгөнийхөө тоог гаргачихна баримжаагаар. Тэгэнгүүтээ яах уу. Яам, агентлаг, тээ, тэгээд Их хурал, тээ, Их хурлын Тамгын газар гээд юм байгаашд. Ордон мордонтой нь гаргах хэрэгтэй. Чи харж байгаарай. Хадаг бариад гуйна шүү. /ханиалгав/ чи 5000 хүнийг 10 саяар үржүүл дээ. /тооны машины чимээ/
Сандуй: 50 тэрбум
Ганбаатар: (хэхэх…) Нийслэл ингэж цуглуулна шүү. Миний юм бараг барамжаагүй шаахгүй шүү. Би бол барамжаатай шаана шүү. Тэгэхээр одоо ингэж байгаан нэг агентлаг Доржоо,
Доржзодов: Ммхм
Ганбаатар: Сандуй, биднуус сангаа бариад, гарсан сан бол байгаад байна шдээ. Сангаа байгуулъя, за юу. Сандуй, санг сонгуулийн өмнө байгуулаад тийм их мөнгө оруулж ирэх юм бол алуулна шүү, за юу. Яагаад гэвэл /мөнгө/ авсан санг биш, за юу, /мөнгө/ өгч байгаа хүмүүсийг шалгаад эхэлчихнэ, тээ. Тэгэхээр одооноос биднуус сангаа байгуулаад 2014 ондоо багтааж байгуулаад тэгээд аажуухнаар явах хэрэгтэй тиймээ. Үнэн биз дээ. Сонгуулийн өмнөх жил, сонгуулийн жил болдоггүй байхгүй юу. Аюултай. Тээ. Сангийн захирлуудыг, ёстой, эх материалууд, мөнгө аваад зугтчихгүй, очоод ольчихгүй л хүн байх хэрэгтэй. Ямар хүн тавихуу
Сандуй: За ерөнхийдөө ойлгочихлоо. Энийгээ ……………. гайгүй биздээ. Хэрэггүй биздээ энэ талруу тавьчих уу
Ганбаатар: Яахын энд хэрэггүй.
Сандуй: Тиймүү.
Ганбаатар: За тэгвэл маргааш хэнийг ингэе. Хэнийг… Өлзийг дууддаа.
Сандуй: Өлзий!
Ганбаатар: Өлзий!
Ганбаатар: Энд МАН-ыг тавьдаг нь яаж байгаан
Сандуй: Энэ чинь хэвлэлийн бага хурал хийсэн юу байхгүй юу. Энэ нөгөө хэвлэлийн бага хурал хийсэн шдэ Сумъяа /Сумъяабазар/. Тэгэхдээ МАН-ын бүлгээс гэж хүмүүс сэтгүүлчдийг дуудсан байхгүй юу. Тэр юм бөөнөөрөө явж байхгүй юу. Ямар схемээр гаргуулах уу? Ингэж гаргахуу? Эд нар шиг
Ганбаатар: Ерөөсөө л одоо жишээлбэл… Алив наашаа өг дөө /цаасны чимээ/ Нийгмийн хөгжлийн хэлтэс гэж 9 хүн гэж байна. Ямар ямар мэргэжлийн 9 хүн байгаан? Тэр нь л гол нь байхгүй юу. Алийг нь бид нар мөнгө болгох вэ гэж бодно ш дээ. Задлана шд. За одоо ингэж байгаа. Авто замын газар 126 хүнтэй юм байна, тээ. Тэрний хэд нь жолооч, хэд нь удирдах ажилтан юм, дандаа удирдах ажилтнууд л байгаа. Маргааш та 2 юу яачих Доржоо та 2 сууж байгаад, Доржоо бол ойлгосон, тээ, энийг. Маргааш та 2 сууж байгаад энэ дээрээс нөгөө эхний 4 шатны хүн л байна ш дээ тээ. Тэгэхдээ юуг нь гаргачих, за юу, мэргэжилтнээс дээшээ л, за юу, мэргэжилтнээс дээшээ л албан тушаалтнуудыг нь газар газраар нь гаргаад, за юу.
Сандуй: Ер нь бол зарчим ийм байгаа. Дарга, дэд дарга, ерөнхий нягтлан хэлтсийн дарга нар тэгээд ахлах мэргэжилтэн. Ахлах мэргэжилтэн хамт авах ёстой байхгүй юу
Ганбаатар: Тийн, ахлах мэргэжилтэн.
Сандуй: Аль нэг тохиолдолд тэр чинь нэг ахиад хэлтсийн дарга, нэг буугаад хэлтсийн дарга юм чинь бүгдээрээ мэргэжилтэн гэсэн үг байхгүй юу. /хүний амьсгал чимээ, цаасанд дээр юм бичиж байгаа чимээ/
Доржзодов: Тоог нь л гаргана ш дээ тээ?
Ганбаатар: Албан тушаалтай нь, тоог нь… Одоо бол жишээлбэл,
Сандуй: Наадах чинь бол тэгэхдээ юу яана гэсэн үг л дээ. Дарга, дэд дарга бол ойлгомжтой л доо. Нэг юм уу 2 л байгаа шдээ зарим газар томоохон газар л 2 орлогчтой байгаа шд. Дэд даргатай байгаа.
Ганбаатар: Сайтаар нь ороол үзчихээч дээ.
Сандуй: Харин би энд ард нь авхуулчихсан байна.
Ганбаатар: Бишээ нийслэл дээр үү? Одоо жишээлбэл, энэ хараа Доржоо нааш ир та 2 энийг ойлгоод авчих. /цаас эргүүлэх чимээ/ бид нарын ойлголт нэг байх ёстой нааш ир. Одоо ингэж байна ш дээ хараа. Өө энэ чинь харагдахгүй юм байхгүй байна ш дээ. Одоо нийслэлийн өмчит газар гэж байна ш дээ тэ. Гэрлэх ёслолын ордон гэж байна за юу. Энд хариуцлагатай албан тушаал нь ерөнхий менежер байгаа, Гэрлэх ёслолын ордоны дарга байгаа. Энд удирдах албан тушаал хэд байна гээд задлах гээд байгаа байхгүй юу. Мэргэжилтэнүүд л хайж байгаа. Ахлах мэргэжилтнээс дээш, доош гэсэн үг, за юу. Дээшээ. Түүнээс биш энэд зүгээр тоог нь тавьчихсан байгаа биз дээ. Зураг төслийн хүрээлэн гэсэн чинь тоо байхгүй байна шд. Нийт хэдэн хүн ажилдаг юм. Ямар ямар хүн байдаг юм, тээ. Бид нар хүнээ олж зарах гээд байна ш дээ. Сайтаар нь ороход бүгд гараад ирнэ.
Сандуй: Саяны тэр сэтгүүлээс тэр командууд аваадхая.
Ганбаатар: За энийг аваад орчих доошоо. Ойлгосон уу Доржоо.
Өлзий: Сайтнаас авсан юм бүгд энд байгаа байхгүй юу. Сайт руу нь ороод авсан бүгдээрээ ингээд байгаа байхгүй юу. Бас файлаар ороод авсан.
Доржзодов: Чи энэ энийг аваад манай өрөө рүү оруулчих
Ганбаатар: Ойлгосон уу, Доржоо? Та 2 маргааш хийгээдэх за юу. Чи маргааш, энэ /М.Өлзий/ яахын, энэ /М.Өлзий/ хаачих юм. Өглөө эрт ирнэ тээ?
Сандуй: Тийн /М.Өлзий/ өглөө эрт ирнэ тээ.
Ганаатар: Өглөө ирээл хийчих за. Okay
Сандуй: За компаниудыг яахуу? Маргааш би компаниуд дээр ямар арга хэмжээ авахын? Маргааш би байгаа юмнуудаасаа ямар компанийг
Ганбаатар: Ер нь бол ийм байдаг юм. /Нусаа нийв/ компаниуд 2 хуваагдана, 3 хуваагдана за юу. Нийслэлийн бүтээн байгуулалтанд оролцдог компани, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компани ихэнх нь байгаа ш дээ. /ханиалгав/
Сандуй: Гадаадын компаниуд байхуу?
Ганбаатар: Тийн, гадаадын компаниуд. Тэгээд Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүх компаниуд орно.
Доржзодов: Сандуй дарга, Та юуг олоод ирээч. Бүлэг 14-р дамжуулаад, аан 2014 оны, 2013 оны, 2014 оны төсөв нийслэлийн
Ганбаатар: Тэр тавьчихсан байгаа ш дээ. Сайт дээр
Доржзодов: Байгаа юу?
Ганбаатар: Байлгүй яадаг юм.
Доржзодов: Баталсан төсөв нь үү?
Ганбаатар: Тийн, Нийслэлийн тамгийн газар руу ороод
Доржзодов: Аан хөрөнгө оруулалттай нь?
Ганбаатар: Бүгд байгаа.
Доржзодов: Аль салбар луу их мөнгө орж байна гэдэг нь?
Ганбаатар: Тэр бол бүлгийн гишүүд үзүүлж байгаа. Бүх юм сайт дээр байгаа.
Доржзодов: Байгаа юу?
Ганбаатар: Байгаа юу биш сайт дээр л байгаа. /нусаа нийв/ Ерөнхийлөгчийн шилэн дансыг чинь хамгийн түрүүнд хэрэгжүүлэх гэж оролдсон хүн чинь Бат-Үүл байхгүй юу, тээ. /ханиалгав/ Одоо ингэчихнэ. Хэн тэгж гаргаж чадахгүй байх даа. Мөөгий?
Сандуй: Мөөгий гэж?
Ганбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажил хийж байсан компаниуд гээд бүгдийг жагсаагаад гаргачихмаар байна. Нөгөө бацаан чадна тээ.
Сандуй: Аль бацаан?
Ганбаатар: Нөгөө ажиллаж байгаа. Учралын найз /ханиалгав/ компаниуд бол аж ахуйн нэгж байгуулга компаниуд бол ерөөсөө амархан
Сандуй: Бүтээн байгуулалтанд оролцож байгаа, нийслэлийн үйл ажиллагаа явуулдаг, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулга. Еще ямар?
Ганбаатар: Еще нөгөөдөх нь нийслэлтэй байнгын харилцаатай ажилдаг. Гадаадын төслийн байгуулгууд байна ш дээ, тээ. Төсөл хэрэгжүүлдэг. /цаасан дээр юм бичих чимээ/ /Доржзодовт хандаж/ Заза чи эрт буучих за юу. Тэгээд бид 2 хүмүүстэй зөвлөөд, бид 2 удах байх. Маргааш өглөө ирээд хийе, за юу. /ханиалгав/ Эд нар энийг ингээд эхлээд харна, за юу. Одоо бол бид нар бодол дотроо хараад байна ш дээ. Цаасан дээр бичээд харна, за юу. Тэрийг тоо болгоно, за юу. Энэний дараа биднүүст тэр асуудлууд гарч ирнэ. Яах вэ гэдэг асуудал. /ханиалгав/ /хөлийн чимээ/
Сандуй: Наашаа аваад ир. За май, энийг хийчих. Зургийг завсар нь хийчих. Заза, ерөнхийдөө ингээд барамжаагаа авчихлаа.
Ганбаатар: Заза, та нар яв яв. Учкатай нэг ирэхээр уулзаадхая. Яах гээд байгаан.
Сандуй: Хэн юм. Учрал ирж байгаа юмуу?
Ганбаатар: Тийн.
Эх сурвалж: http://www.dorjzodov.org/40min/