Comment.mn

Тансаг зэрэглэлийн Кинг Таувер хотхон зэвтэй усаар хэрэглээгээ хангасаар байх уу

“Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” энэ бол ЭКО-гийн барилгын үнэн төрх. Нийслэлийн өнгөтэй өөдтэй газар болгоны эзэн суусан “ЭКО констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа гэх хүний барилга үргэлж л асуудал дагуулан явдаг.

“Эко констракшн” ХХК барилгын салбарын хамгийн муу компани гэдгийг дээр доргүй мэддэг ч хэн ч хариуцлага тооцдоггүй нь үнэхээр сонирхолтой. Барилгын салбар бол иргэдийн тав тух, аюулгүй байдал, амь насыг хариуцах учиртай чухал салбарт тооцогдоно. Гэтэл өнгө мөнгөнд дурласан С.Нямдаваа мэтэд ийнхүү иргэдийн амь нас, эд хөрөнгөөр тоглох эрх байгаа юу. 

Энгийн жишээ л дурьдахад, тус компанийн барьсан тансаг зэрэглэлийн орон сууц гэгдэх Кинг Таувер хотхоны оршин суугчид ундны усны асуудал ихээхэн хүндрэлтэй. Оршин суугчид ундны усаа крантнаасаа хэрэглэхээ болиод хоёр жил ч болж байна гэх яриа байдаг. Хэрэглээний усаа крантнаасаа бус дэлгүүрийн цэвэр усаар хангасаар өдийг хүрсэн тэд одоо бол зэвтэй устай бараг санал нийлж, байдаг үзэгдэл мэт хүлээн авах болжээ.

Наймдугаар сарын 22-ны  оройноос зарим айл өрхийн крант л гэхэд зэвтэй ус гоожин ундандаа хэрэглэж чадахгүй байгаагаа тус байрны оршин суугчид цахим групптээ оруулсан байв. Зарим нэг оршин суугчид шугам хоолойн засвар хийснээс үүдэлтэй гэж тайлбарласан ч оршин суугчид их хэмжээгээр усаа гоожуулсан ч байдал адил зэвтэй ус гарсаар байгаад бухимдаж байв. 

Энэ мэтээр тансаг зэрэглэлийн байраа зэвтэй усаар хангасаар байх уу. 

эх сурвалж: доргио.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.