Comment.mn

Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өдөж сээтэгнэхэд эрчүүд яаж хүлээж авдаг юм болоо?

Би одоо 31-тэй. Ганц бие. Нөхрөөсөө салснаас хойш ганцаараа их удаж байна. Ганц нэг уулздаг хүн байсан л даа. Гэхдээ тэд нар надад ерөөсөө таалагддаггүй, ердөө л ганцаараа уйдахаараа уулздаг, ганц нэг пиво уугаад салцгаадаг тийм л харьцаатай байлаа. Гэхдээ нэг оронд орж байсан хүн ч байсан л даа. Тэгээд сэтгэлд хүрсэн хүн таарахгүй болохоор ер нь ганцаараа байя гэж бодоод ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг болоод удаж байна. Харин сүүлийн үед надад нэг залуу үнэхээр их таалагддаг болчихлоо. Би бүр тэр залууг ганц удаа олоод харчих юмсан гэж маш их хүсдэг бас хичээдэг. Тэр залуу ч бас таарахаараа намайг сонирхоод байгаа нь илт мэдэгддэг.

Даанч бид 2 өөр өөр хэлтэст ажиллалаг. Ажил хэргийн ямар ч холбоо байхгүй болохоор үнэндээ таарсан ч ядаж сайн уу гээд хэлчихэж чадахгүй 2 биенээ дэмий хараад л өнгөрдөг. Ингэж догдолж, сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй би үнэхээр их удсан. Ажил хийх сонирхол төрөхгүй элий балай хүн шиг болчихлоо. Хэзээ орж ирэх бол гээд байн байн үүд рүү харсаар өдрийг өнгрөөж байна. Би яах вэ. Ямар алхам хийх ёстой вэ. Миний хувьд би түрүүлж алхам хийж чадахгүй, тийм асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр залуу харин миний ажлаас болоод над луу халдаж чаддагүй юм шиг санагддаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өдөж сээтэгнэхэд эрчүүд яаж хүлээж авдаг юм болоо. Эрчүүдээ надад туслаач. Үнэн сэтгэлээсээ гуйж байна.

Эх сурвалж: CEKC.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.