Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр 08:50 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 08:50 цагт очиж тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны харьяат, 38 настай, эрэгтэй Г, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат, 26 настай, эрэгтэй Г нар 2 метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, ГССҮТ-д хүргэж өгчээ.