Энэ онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас 24 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авчээ. Үлдэж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад асуудлаас шалтгаалж хараахан бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна. Хүлээн авсан уурхай, баяжуулах үйлдвэрийг ангилж үзэхэд ил уурхай 19, баяжуулах үйлдвэр дөрөв, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр 1 байна. Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр бий болсон ажлын байрны тоо 2687 болж төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
Эх сурвалж: www.ugluu.mn