Comment.mn

Цэцэрлэгийн цахим бүртгэл пүрэв гаригт дуусна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдөр эхлүүлсэн. Бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 22-ны өдөр буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт дуусна.

Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, 28 мянга 181 хүүхэд бүртгэгдсэн байна.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлж байгаа юм.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж, гэрээ байгуулна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.