Хоёр хоногийн өмнө Цэргийн хотхоны гадна хосууд машиныхаа суудлыг хойш хэвтүүлээд тэврэлдэж хэвтсэн байдалтай амиа алджээ. Цагдаа нарт мэдээлэл өгсөн тус байрны оршин суугч эхлээд тэднийг унтаж байна гэж бодсон ч нэлээд удсаны дараа дахин харахад тэд ямар ч хөдөлгөөн хийхгүй байсан тул дуудлага өгчээ.
Цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу газар дээр нь очиход Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ. Өвлийн улиралд үүсдэг угаартах асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn