Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа.
Тэгвэл өчигдөр хурал завсарлах үеэр нэгэн үл таних эмэгтэй Б.Хурцыг шүүхийн байрнаас гарах үед гарт нь юм бичсэн жижиг цаас дамжуулсан нь хэвлэлийнхний дуранд өртсөн. Харин энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр ярихдаа, Б.Хурцад нэг эмэгтэй бичиг өгсөн талаарх бичлэгийн хувьд “Та хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн агуулгатай зүйл бичсэн байна лээ хэмээн хэлжээ.