Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д долоон хаустай гэх мэдээлэл аль 2014 онд цацагдаж байв.
Тэгвэл С.Баярыг 7 биш 10 хаустай байсан, түүнийг нь илрүүлсэн гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “АНУ, Монголын хооронд эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нар нь ч гэсэн өгсөн харилцах хүсэл зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна хэмээн ярьсан байна.
Харин энэ бүхэнд С.Баяр твиттерээр хариу бичжээ. “Ойлгохгүй юм. ЕТГ-ын дарга ЗЭ им их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа. Аль 2007 оноос хойш” хэмээн жиргэжээ.