Comment.mn

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө

Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Авлигатай тэмцэх газраас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.

ЗӨВЛӨМЖ-д түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.