Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна.
Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байхаар тусгажээ.
Мөн энэ хичээлийн жилийн бүтцийн нийт долоо хоногоос нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нийлүүлэн нэг долоо хоног байхаар тооцсон байна.