Comment.mn

Бичлэг: Хотын дарга “үерт автсан ХУД-т ажиллаа”

Энэ сарын 05-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг бороо орж байгаа билээ. Өнөөдрийн орсон борооны улмаас Наадамчдын гудамж буюу Яармагийн замын зорчих хэсэг үерийн усанд автав. Уг нөхцөл байдал дээр Хотын захирагч С.Амарсайхан биечлэн очиж ажиллласан юм. 

Үерийн ус зайлуулах далан дээр зөвшөөрөлгүй баригдсан барилгаас үүдэн ийнхүү авто замын хөдөлгөөнд оролцдог хэсэг үерт автжээ. Мөн айлуудын гэрт үер орж, усанд автсан байдалтай байна.

Хотын дарга С.Амарсайхан “Зам үерт автсан гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгжүүд хууль дүрэм сахигдаггүй байдлаас үүдсэн байна. Үүнээс болоод барилгаа барихын тулд үеийн ус зайлуулах далангийн гольдролыг нь өөрчлөөд барьчихсан байгаа юм. Тухайлбал, Наадамчдын гудамжийн 2 км зам нь үерт автсан байна. Энэ нь зөвшөөрөлгүй баригдсан барилгын компанийн буруутай үйлдэл” гэлээ.

Зөвшөөрөлгүй баригдсан барилгын компаниар бүх хохиролын үнэлгээг гаргаж, шийдүүлэх болно хэмээн онцлов.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.