Эр хүн эмэгтэй хүний анхных байхыг хүсдэг, эмэгтэй хүн сүүлчийнх нь байхыг хүсдэг гэдэг үгтэй. Энэ л хүслээрээ хэд хэдэн эмэгтэйтэй хамт амьдарч үр хүүхэдтэй болоод салсан “Монгол газар”-ын босс Ц.Мянганбаяртай 20 шүүрч яваа загвар өмсөгч охид амьдардаг биз ээ. Өмнө нь хоёр ч удаа гэрлээд салсан Мянганбаяр гэх өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй 10 жилийн сурагчийн ширээнээс дөнгөж өндийсөн жаахан охин Д.Пүрэвсүрэн гэрлэсэн. Алтны магнат Ц.Мянганбаяр, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн хоёр дөрвөн жил хамтдаа амьдарч, нэг охинтой болоод салсан билээ. Харин Д.Пүрэвсүрэнгийн оронд Эрдэнэтийн уугуул Д.Ариунцэцэг охин алтны магнат Ц.Мянганбаярын гал тогооны өрөөнд эзэн суусан. Ц.Мянганбаярын төлөө загварын ертөнцийг орхисон Д.Ариунцэцэг насандаа баймгүй хашир хэрсүү нэгэн гэдэг. Нас нь 40 гарсан Ц.Мянганбаярт орой бүр гарын хоолоо хийж өгдөг халамжтай, бага охин М.Хайрмааг нь төрүүлсэн “Ард түмний мисс” Ариунцэцэгийг Мянганбаярын сүүлчийн эмэгтэй, сүүлчийн хайр, эмэгтэйчүүдийн эцсийн зогсоол нь боллоо гэж хэрэгт дуртай хүмүүс ярьсан. Гэтэл энэ худлаа байж.
Мянганбаяр одоогоор отгон топ О.Пүрэвдуламтай дотно харилцаатай гэсэн яриа гарсаар удсан. Харин өнгөрсөн жил топ модель О.Пүрэвдулам Ц.Мянганбаярын охиныг төрүүлж, М.Тэнгэрмаа нэр хайрласан гэнэ. Бүр болоогүй Баянзүрх дүүргийн гэр бүл бүртгэх товчоогоор орон гэрлэлтээ батлуулж, нарийнхан монетон бөгж О.Пүрэвдуламын гарт зүүж өгсөн сурагтай. Алтны магнат Ц.Мянганбаяр анхны эхнэр Болороосоо гадна Топ модель Д.Пүрэвсүрэнтэй гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хурим найрын ёслол үйлдээгүй ч хамтдаа бал сараа тэмдэглэсэн.
Албан ёсоор хамтран амьдарсан гурав дахь бүсгүй Д.Пүрэвсүрэнгийн өмнө Х.Аззаяа гэдэг сэтгүүлч бүсгүйтэй амьдарч, охинтой болсон. Ц.Мянганбаяр хайртай бүсгүйгээ 1998 онд МУИС-ийг төгсөхөд хонхны баярын өдөр цагаан лимузингээрээ үйлчилж, орой нь ангийнхны нь бүгдийг нь “Туушин” ресторанд дайлж, баян буянтай залуу болохоо харуулсан гэдэг. Харин Топ модель Д.Пүрэвсүрэнгээс хойш загварын охидтой холбогдох “хобби”-той болсон. Харин хачирхалтай нь 4-5 жил хамтдаа амьдарч эхнэр, нөхөр гэгдэж явсан Ард түмний мисс Д.Ариунцэцэгтэй албан ёсоор батлуулаагүй гэх юм билээ. Энэ сайхан охид юунд найдаж өөрөөсөө үе мултарсан ах хүнтэй амьдардаг юм бол. Топ модель О.Пүрэвдулам, Д.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэг хоёроос огтхон ч дутахгүй сайхан охин. Нэгэнт охин үрийг нь төрүүлсэн энэ бүсгүйгээр алтны магнатын хайр “отголоосой” гэж залбирахаас. Одоогоор алтны магнатын “отгон хайр” болоод байгаа Топ модель О.Пүрэвдуламын сүүлийн үеийн зургуудийг сонирхуулъя.
WWW.TOVCHOO.MN
nuur ni aimar barzgar shdee nuli batga. zurag ni unen photo shop yumaa.