Иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс Хан-Уул дүүрэгт автотээврийн үндэсний төвийн салбар нээгдлээ. Тодруулбал, тус дүүргийн хэн бүхний мэддэг 19-ийн замаар явахад хойно нь ‘Уран ган’ оффисын байр буюу худалдааны төвд автотээврийн төвийн шинэ салбар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Уг автотээврийн төвийн салбарт бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Тухайлбал, дугаар хэвлэх, банк, даатгал, конан зэрэг жолооч таны цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж бүгд нэг дор байгааг дуулгахад таатай байна.
Дашрамд дуулгахад, өдөр бүр 08:30-17:30 цаг хүртэл ажиллана.