Comment.mn

Хүүхдийн эмнэлэгт 728 ор сох дутаж байна

Ханиад томууны дэгдэлт  улам  хүчээ авч, хүүхдийн эмнэлэгүүд хэвтэх зайгүй болжээ. Энэ бол ганц өнөөдөр тохиож буй бэрхшээл биш. Сүүлийн хорь гаруй жил учирч байгаа “гамшиг”. Тухайн үеийн төр засгийнхан зөв төлөвлөж ажилласан бол ийм байдалд хүрэхгүй байсан хэмээн уулга алдан өвчтэй хүүхдээ  сахих  эцэг эхчүүд эмнэлэгээр дүүрэн болоод байна. Хүүхдийн эмнэлэгүүдийн хувьд нийтдээ 1800 гаруй ортой  болчихвол  хүчин чадлаа хангах  ажээ. Тэгвэл одоо байгаа нь 1072 ор байна. Цаана нь 728 ор дутаж  буй. Засгийн газраас Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг  болгохоор шийдвэрлэсэн. Харин үүний засварт 6.2 тэрбум төгрөг хэрэгтэй болжээ. Хөрөнгө мөнгө гаргаад хүүхдийн эмнэлэгийн зориулалтаар ашиглахад харамсалтай нь энд ердөө л 150 ор нэмэгдэх юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.