Монголд анх удаагаа диско бааранд тоглогдох гэж буй Саксафон варьете жүжгийн нээлт өнөөдөр 21:00 цагаас “New marquee center”-т болно. Тасалбарыг https://www.ticket.mn/event/787/ захиалж авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүйг 88001413, 91115183 утсаар лавлаарай.
Тус жүжгийн гол дүрд нь уран нугараач Ж.Цэрэндулам, Балетчин Т.Баярцэцэг, СТА Э.Батхүү нар тогложээ. “Варьете” нь анх 18-р зууны үед Итали улсад үүссэн аж. Үгийн утга нь онцгой содон, үйлдэл, үйл хэрэг гэж монгол хэлнээ орчуулагддаг. Эрх чөлөөг эрмэлзсэн учраас урлагийн олон төрдийн нийлбэрүүд байж “Варьете” жүжгийн үнэ цэнэ оршдог гэнэ.
Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн “Саксафон” нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй “варьете” хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар зориг гарган найруулжээ.