Comment.mn

Дуучин Ану , загвар өмсөгч Ж.Энэрэлд “хариу цохилт барив”

загвар өмсөгч Ж.Энэрэл дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн гэрэл зургийг постолж, бүдүүлэг хэллэгтэй шүүмжийг тавьжээ. Тэгвэл түүний энэ үйлдэлд Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану ийнхүү хариултыг нь  өгөв.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр өөрийн хамтран ажилладаг “Баясах хульж” ХХК-н Organic, черритэй бүтээгдэхүүнд нь зориулж “Queen Cherry” гэсэн агуулгын хүрээнд баг хамт олноо амралтгүй ажил болгоод нисдэг тэрэгний зогсоол хүртэл бэлдүүлж байгаад авсан юм. Тэгтэл сошиалд нэгэн сөрөг яриа дэгдсэн, түүнд жаахан талбар хийе гэж шийдлээ.

Би хэн нэгнийг шүүхийг хэзээ ч бодож байсангүй ээ. Энэ миний үнэт зүйл, мөн чанараас тэс хол зүйл. Хуучин цагт хэн нэгнийг бусдаас өөр байх гэлээ гэж, дэлхийг нарны дагуул гэж хэллээ гэж, бусдаас өөр сэтгэдэг гэж сүм хийдийнхэн ялладаг байлаа. Бас социализмийн үед бүгд адил тэгш байсангүй гэж, нам төрийн үзэл бодлыг дагадаггүй гэж, чөлөөт сэтгэдэг гэж буруутаж гэмтэн болдог байсан. Харин шинэ зууны дэлхий аль болох нэгнийхээ үзэл санаа, үнэт зүйл, хандлага мөн чанарыг хүндэтгэн үзэх нь хүмүүнлэг явдал, хүмүүнлэг сэтгэл гэж үзэх болсон. Бэлгийн өөр чиг хандлагыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч, бусдын өмсч зүүсэн таалагдахгүй байлаа ч, үсээ будаж, персинг хийлгэж, гаж гэмээр панк үс засалттай, эсвэл шашин шүтэж, бясалгадаг, ногоон хоолтон, иога хийдэг гээд таны амьдралын хэмнэлээс өөр байлаа ч нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг соёлт ертөнцийн хэм хэмжээ гэж үзэх болсон билээ.

Харин бусдыг өөртэйгээ харьцуулж буруутгах нь сэтгэлзүйн боловсролгүй хүний шинж гэх болсон. Таниас өөр байлаа гээд тэр хүн гэмт хэрэгтэн биш. Ялангуяа сошиал ертөнц бусдыгаа яллаж, шүүж, бүр хэн ч биш болгох тэр боломжийг олгодог учраас дор бүртээ хэн нэгнийг шүүхгүй байхыг уриалах болсон. 

Нүүр тулж үзэж байгаагүй ч Монголын сайхан охид бүсгүйчүүдийн нэг гэж боддог нэгэн загвар өмсөгч бүсгүй миний зургийн доор олныг бичжээ. Би тэр хүний үзэл санаанд хүндэтгэлтэй хандаж байгаа ч түүнээс өөр гээд би гэмтэн болмооргүй байна!! Би ямар нэгэн хууль зөрчсөн гэмт үйлдэл хийж, айлын амьдралыг бусниулж, үр хүүхэд өнчрүүлж байсангүй. Би үр хүүхдүүдээ эсэн мэнд төрүүлж, эрүүл энх өсгөж, ар гэр, ажил үйлээ тэнцүүхэн авч явахыг хичээж байгаа олон мянган эмэгтэйчүүдийн л нэг. Үр хүүхэд, хань нөхөртөө хамаг сэтгэлээ зориулж, өөрийгөө мартаж зүтгэдэг бүсгүйчүүддээ урам зориг өгөхсөн, хүүхдээ асарч байгаа хэсэгхэн үедээ навсайгаад байж байдаг ядарсан эмэгтэйчүүд бид биш юм шүү бид эх орондоо хамгийн шилдэг иргэдийг бэлдэхийг хичээж яваа ээжүүд шүү, хүсвэл бид түүнээс ч ихийг хийх боломж байгаа юм шүү гэсэн итгэлийг эмэгтэйчүүддээ, ээжүүддээ өгөхийг хичээдэг. Өнөөдөр уруулаа өнгөлөг будсаныхаа төлөө, үсээ зоригтойхон өөрчилснийхөө төлөө охид эмэгтэйчүүд яагаад нэгнийхээ өмнө буруутан болох ёстой гэж???

Дуучин Мадонна нэг ярилцлагадаа “Эмэгтэйчүүд нэгнийгээ навсгар байвал хүлээн зөвшөөрч, өнгөлөг хүчтэй байвал ад үзэж тусгаарлаж гадуурхдаг. Энэ нь нэг төрлийн хүчирхийлэл юм” гэсэн байсан. Үнэхээр үнэн үг. Гэхдээ өнөөдөр Мадоннагийн хүчирхийлэл мэдэрч өссөн тэр үеэс тэс өөр үе эхэлчихээд байгааг зарим нэг хүн мэдэж, мэдэрч байгаа болов уу гэж асуумаар санагдаж байна?!

Өөрөөс нь өөр байлаа гээд намайг ялладаг юм аа гэхэд хамтарч ажилладаг баг хамт олон, чадвар чансаатай мэргэжлийн артистуудын маань нэр хүндэд халдсанд би харамсч байна. Би арван зургаахан настай урлагийн ертөнцөд Гала хамтлагаар овоглон орж ирсэн цагаасаа хамгийн чадварлаг, мэргэжлийн баг хамт олонтой ажиллаж ирсэн.Тийм байлаа гээд би хэнийг ч дорд үзэж, шүүмж илгээж байсангүй. Тэрхүү ялын дүгнэлт дундаа Монгол гэсэн нэрийг доромж утгаар хавсруулан хэрэглэсэнд илүүтэй гуниглаж байна. Зарим хүн Монголдоо амьдрахгүй юм шиг, Монгол л болохгүй байгаа мэт эх орноо өөчилж ханддаг байж болно. Монголоос өөр газар очиж ажиллаж, Монголын бус тайзан дээр алхаж байгаагаа хамгийн том амжилт гэж боддог байж болох ч Цаг хугацааны өмнө ямар ч агуу амьтан хүчин мөхөс.

Хүүхдээ асраад гэртээ гундуухан байгаа эгэлхэн эмэгтэйд, хөгжлийн бэрхшээлтэй гээд амьдралдаа итгэх итгэл суларсан залуу хөвгүүнд, өөрийнхөө авьяас чадварт итгэлгүй микрофон барьж чадалгүй халгаж байгаа залуу охинд би тусалж чадна гэдгээ мэдэрч байна. Надад сэтгэлээ нээдэг, надаас урам зориг авдаг олон хүнтэй би холбоотой байдаг учраас ингэж зоригтой хэлж байгаа юм. Намайг юу ч гэж шүүмжилж, шүүж ялласан ч миний бусдад өгч байгаа цагаан гэгээ нь энэ жижигхэн бүрхэг бүгээнээс ямагт илүүг би мэдэх ч өрөөл бусадыг ийм төрлийн байдалд орохоос сэргийлж өдөр бүр зүрхрүүгээ зүүгээр хатгуулдаг гэх олон эмэгтэйн сэтгэлийн үгийг сонсож ирсэн болохоор үүнийг цаг гарган бичин сууна. Нэгнээ шүүж амьдардаг хорвоо ертөнц өмнөх зуунуудтайгаа хамт үеэ өнгөрөөсөн…Хүмүүнлэг зүрх, Хүмүүнлэг Сэтгэл тодрон гэрэлтэх үе ирсэн гэлээ. 

Харин Модель Ж.Энэрэл өөрийн инстаграм хуудсанд дуучин Анугийн зурган дээр “Ийм сонин шулмын “make up” үснээс хэзээ салах юм бэ монголчуудаа. Хачин хачин юм яриад байгаа хүмүүст хандаж хэлэхэд Урлаг уран сайхны хүмүүс ард иргэддээ гоо зүйн боловсролыг нэмж, өөрсдөөс нь түрүүлж алхах, залж чиглүүлэх, ёстой байдаг. Манай Монголд байгаа “ОД”-ууд хиймэл сормуус, хиймэл нүүр царайтайгаар өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал өгдөгт харамсаж явдгаа илэрхийлсэн юм. Хувийн орон зайд чинь халдсан бол уучлаарай. Гэхдээ миний хүүхэд миний амьдарч байгаа шиг хиймэл орчинд битгий өсөөсэй гэсэндээ дуугарч байна” хэмээсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулсан юм. 

Монголын хацар гоо охид нэгнээ дэмжиж ажиллах бус доромжилж суугаа нь үнэхээр харамсалтай. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.