Comment.mn

Авто замын гурван бүсчлэлтэй танилц

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Бид 2005-2010 оны хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа дүр зургийг тооцоолж эхэлсэн. 2010 оноос түгжрэлийн тухай анх ярьж эхэлсэн. Энэ үед бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрээд дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээвэрт зорчих хэсгийн нэг эгнээг чөлөөлж өгсөн. Мөн авто замд гүүрэн гарц хийх, уулзварын геометр хэлбэр, төрлүүдийг өөрчилж эхэлсэн. Дараа нь аюулгүйн тойргуудыг уулзвар болгож гэрлэн дохиотой зохицуулалт хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Гэвч цаг хугацааны хувьд энэ арга зам цаашид үргэлжлэх боломжгүйд хүрээд байна.  Бид хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, метротой болох эсвэл худалдаа үйлдвэрлэл, их дээд сургуулийг хотоос гаргахад 10-аас дээш жил шаардлагатай. Тэгэхээр богино буюу дунд хугацааны ажлыг эхлүүлсэн” гэдгийг өчигдөр танилцуулсан. 

Түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан байна.

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл. Энэ бүс рүү 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.  Мөн энэ бүсэд  дугаарын хязгаарлалт үргэлжлэх юм
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  1. Татвараа төлсөн
  2. Торгуульгүй
  3. Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2.382, зөвшөөрөлгүй 5.312 зогсоол байгаа аж. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.