Comment.mn

А.Бакейг улираан томиллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  тус байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга А.Бакейн ажиллах хоёр жилийн хуулийн хугацаа дуусч байгаа юм.  Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгээс А.Бакейг улираан томилох саналаа байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.  Санал хураалт явуулахад нийт гишүүдийн 90 хувь нт А.Бакейг байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэж үзлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан  “Төрийн байгуулалтын байнгын хороо бол институтын асуудлыг авч үздэг чухал газар. Хүний биеээр төсөөлүүлбэл тархи нь.  Тэр утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэх цаг болсон” гэлээ.  Харин Л.Цог гишүүн  “Танд өөрийн намын талаа илүү баримтлах тал ажиглагддаг шүү.  Үүнийгээ эргэн харах хэрэгтэй.  Мөн Үндсэн хуулийн өөрчлөх асуудлыг эргэн харах хэрэгтэй” гэв.  Эцэст нь А.Бакей гишүүн  “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид хамтарч ажиллалаа.  Гэхдээ бүх зүйл амар байсангүй.  Хэлэлцэж буй асуудал бүр нь улс төрийн огтлолцол дээр ажиллах шаардлагыг бий болгодог.  Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн хуулийн гэх гурван ч том ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Эдгээр гурван асуудлын үр дүнгийн төлөө ажиллана.  Ямартай ч улс төрийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тохиромжтой байдал бий болчихоод байгаа тул хичээж ажиллана” гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжилж байгаа бөгөөд МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж :www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.