Comment.mn

Б.Жаргалсайхан: Би хуриманд очих дургүй

БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхан өөрийн нүүр хуудсаар дамжуулын хуримын монголчуудын орчин цагийн хуримын тухай өөрийн байр сууриа хуваалцсан байна.

Сонирхолтой байх гэсний үүднээс түүний бичсэнийг ямар нэг засваргүйгээр нийтэллээ.

                                                                    ХУРИМЫН ТУХАЙ
Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!

Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих уу гэдэг бодол дарамт болж эхэлнэ.
За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаачдээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.

Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаан. Суусаар байгаад хөшчихсөн юм боловуу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаан.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдээ төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярьна. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.
Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангарагийн шоу байх ёстой.

Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.