Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзлаа.БНСУ-ын парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд ач тустайн дээр багийн спорт учраас иргэдийг ойртон нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгодгийг хэлж байв. Мөн бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, талбай байгуулаад ашиглалтад оруулсан байхад өөр нэмэлт зардал шаардаад байдаггүй гэлээ. Түүнчлэн тус спортыг сонирхон БНСУ-д жилд маш олон жуулчин очдог гээд Монгол Улс ч уг спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлбэл жуулчдыг тодорхой хэмжээгээр татах боломжтойг хэлж байв. Уг спорт нь Америк, Хонг Конг, Япон, Хятад гээд олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Олон услын Парк гольфийн холбоо байгуулагдаад байгааг ч мөн хэлсэн.Нийслэлийн ИТХ-ын даргын зүгээс тус спортыг Монголд хөгжүүлэхэд талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, бодлын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэлээ.Мөн Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, парк гольфийн холбоо байгуулаад байгаа хүмүүсийн зүгээс хэрхэн хөгжүүлэх талаарх санал, төслүүдээ боловсруулаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд хандах үед бүх талаар нь дэмжиж ажиллана гэсэн юм. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Төстэй мэдээлэл
Уран эсэргүүцэгчид “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрчээ
Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь Францын төрийн...
5 Үзсэн
Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр
Гишүүн болоод удаагүй байхад төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарт байрладаг миний өрөөнд ТЕГ-ын дарга Б.Хурц орж ирлээ. Хаалга тогшоогүй, орох зөвшөөрөл аваагүй, зүгээр л өөрийнхөө өрөөнд, эсвэл албан...
10 Үзсэн
Монгол Улсын иргэн Ц.Тэгшээ нь ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан нь үнэн. Гэхдээ хэрэг эцэслэгдээгүй байна
Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлээд байгаад билээ. Энэ талаар Монгол Улсын Гадаад...
7 Үзсэн