МЗХ-оос Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан салбартаа манлайлагч бүтээгч залуучуудаа шагнаж урамшууллаа. Тэдний дунд “Yuve Yuve”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш маш богино хугацаанд 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын төдийгүй нийт хөгжим сонирхогчдын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлаг байлаа. 5-р сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад аялан тоглолтоо хийж, дэлхийд алдартай томоохон хөгжмийн наадмуудад оролцож үзэгчдийг байлдан дагуулаад ирсэн “The Hu” бол монгол түмний бахархалт хөвгүүд юм. Энэ бүх амжилтыг үнэлж тус хамтлагийн продюсер МУГЖ,Б.Дашдондогт МЗХ-ны “Амжилтын хүрэл од” одонг МЗХ-ны ЕНБДарга Б.Бэлгүтэй гардуулж өгсөн бөгөөд тэрээр “цаашид МЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд үнэт зүйл, алсын зорилго нэгтэй The Hu хамтлагийнхаа гайхалтай бүтээлүүдийг эгшиглүүлж байхаа хэлсэн юм. Мөн энэ үеэр хамтлагийн гишүүн Ц.Галбадрах, Г.Нямжанцан, Б.Энхсайхан, Н.Тэмүүлэн нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу”, А.Жамбалдорж, Г.Одбаяр, Б.Батхүү, М.Өнөмөнх нарыг “Хөдөлмөрийн алдар” шагналаар шагнаж амжилт хүслээ.
Төстэй мэдээлэл
“YOUTH VOICE-2024” ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар –2024” аяны хүрээнд “Youth Voice-2024” тоглолт ӨНӨӨДӨР болох гэж байна. “Youth Voice-2024” тоглолтод орчин үеийн залуу...
1 Үзсэн
НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАХ “АЛТАН ХАНГАРДИ-2024” НААДАМ МАРГААШ БОЛНО
Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан Хангарди-2024”...
2 Үзсэн
“ЖЕН ЗИ” ТЕАТРЫН АНХНЫ УРАН БҮТЭЭЛ “OFFLINE CLASS” ВИРТУАЛ ДРАМЫН ЖҮЖИГ
Театрын урлагаар дамжуулан хүүхэд, өсвөр үед соёлын боловсрол олгох, гоо зүйн мэдлэг эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолой, үзэл бодлыг нь сонсох, ирээдүйн театрын боловсон...
3 Үзсэн