Америкийн Флорида мужийн оршин суугч Рэйчел Энн Хэйз эмээ нь өөртэй нь фэйсбүүкийн анд болохоос татгалзсан тул түүний нүүр рүү хэд хэдэн удаа цохижээ. 27 настай бүсгүй өөрийн 72 настай эмээгийн биед халдах үедээ согтуу байсан гэнэ. Хэргийн газар дуудлагаар ирсэн цагдаа нар догшин бүсгүйг саатуулсан аж.
Өнгөрөгч долоо хоногт болсон шүүх хурлын үеэр бүсгүй ажлаа алдахаас айж байна гэдгээ нулимс дуслуулан өгүүлээд, өөрийг нь батлан даалтад гаргахыг гуйжээ. Харин тэрбээр эмээгээсээ уучлал гуйхыг хүсээгүй байна. Өмнө нь энэ бүсгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч гурван ч удаа саатуулагдаж байсан гэнэ.
Эмээ нь түүнийг найзаа болгохоос татгалзсан шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ. Ач охин нь фэйсбүүк хуудсаа Rachel Frickin Hayes буюу Рэйчел Новшийн Хэйз гэдэг нэрээр бүртгүүлсэн байсан аж. Шүүх танхай бүсгүйг 10 мянган долларын барьцаатайгаар тавьж явуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn