Comment.mn

М.Нандин-Эрдэнэ: Ялалт байгуулахын төлөө л тамирчин ринг дээр гардаг

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнэ өнгөрөгч зургаадугаар сарын эх орныхоо дэвжээн дээр анх удаа “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатартай тулалдаж аваргын бүсийн эзэн болсон юм.

“Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ “Тулаан маш сайхан болж өндөрлөсөн. Монголынхоо шилдэг тулаанчидтай тулалдлаа. Ялсандаа сэтгэгдэл их өндөр байна. Бэлтгэлээ Солонгост 14 хоног хийсэн. Эх орондоо ирээд 10 гаруй хоног базаасан даа. Ялалт байгуулахын төлөө л тамирчин ринг дээр гардаг.  Монголдоо анх удаа оролцсон холимог тулаанд ялна гэдэгтээ өөртөө 100 хувь итгэлтэй байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр тун удахгүй БНСУ руу буцах бөгөөд ирэх наймдугаар сард тулаантай. Түүнийг Солонгос улсад Ука гэдэг нэрээр нь илүүтэй таньдаг гэнэ. Учир нь түүний М.Нандин-Эрдэнэ нэрийг тэр бүр хэлж чаддаггүй аж. Их спортод хүчин зүтгэж буй залуу тамирчдадаа хандаж  “Ямарваа нэгэн зүйлийг хийж эхэлсэн бол эцсийн хүртэл хичээллэж, үр дүнгийн үзээрэй гэж захимаар байна” гэлээ. 

Түүний мэргэжлийн тулааны карьер Солонгосын нэг нэвтрүүлэгт оролцохдоо шалгалт авдаг хүмүүстэй нь тулалдаж дийлснээр “Road FC” холбооноос урилга авснаас эхлэлтэй. Энэ холбооны саналыг хүлээж аваад эхний тулаанаа хийхдээ өрсөлдөгчөө ердөө 24 секундэд нокаут буюу хүнд цохилтоор буулгаж авснаар өдгөө түүнийг их тулааныг сонирхогчид андахгүй сайн таньдаг болсон. 

М.Нандин-Эрдэнэ: Монгол гээд омогшмоор санагддаг ч “Энэ ямар сагсуу юм бэ” гэнэ, онгирохгүй болохоор “Хийморийн доройтолтой” гэнэ. Яасан ч шүүмжилнэ. Хэцүү шүү. Би ялахаараа “харвах” хөдөлгөөн хийдэг. Ялсан гэдгээ харуулах үндэсний хөдөлгөөн байх ёстой. Дараа нь өрсөлдөгчөө хүндлэх үүднээс босгож, гар барих ёстой. Би биш Монгол харагдана гэж бодож үйл хөдлөлөө хийдэг. Алдаа эндэгдэл гаргах үе байлгүй яахав. Тухайн үед сэтгэл хөөрсөн байх учир юу ч хэлж, юу ч хийж магадгүй шүү дээ хэмээн ялалтынхаа дараа хийдэг хөдөлгөөнөө ийн тайлбарласан юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.