Comment.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өөрийн гараар “ЗОЛИГТ ГАРГАНА”

Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. ЖДҮ-ээр жинтэйхэн баалуулж “дэнжигнэж” байсан Засгийн газраа Ерөнхий сайд шударга ёс, хариуцлага, ард түмэн, амь нас гэх мэт том том үгээр аварч гарсан.

Хариуцлагын сэлмээ сэтгэлд гялалзуулсан тэрбээр нүдэнд харагдах хариуцлагатай өөрчлөлтийг хийсэн нь тун цөөхөн. Тиймдээ ч түүний Засгийн газар салбар бүртээ асуудал тарьж ард түмний хийгээд улс орныхоо нэрийг харлуулж шүүмжлэл дагууллаа.

Хамгийн сүүлийн жишээг дурдвал эх орноо төлөөлөн гадаад улсуудад сууж буй дипломат албаныханы хар тамхи хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан. Энэхүү хэргээс үүдэж Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. Тэрбээр тус улсын гаалийнханд “Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч тусыг эс олжээ.

Тэгэхээр дипломат албаныхан хар тамхины хэрэгт холбогдсон учраас сайдыг нарийвчлан шалгасан хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарч байгаа нь өндөр албан тушаалтанд ингэж нөлөөлж байгаа нь жирийн иргэдэд яаж нөлөөлөх нь ойлгомжтой. Гэтэл ийм ноцтой хэрэг хийсэн дипломат албаныхаа хүмүүсээ ГХЯ хаацайлж мэдээллийг нууцлан хав дарж байсан нь аймшигтай. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хав дар гэсэн үүргийг ч гуравдугаар хүн өгсөн байж болзошгүй гэх хардлага улстөрийн хүрээнийхний дунд байна.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсруу албан айлчлал хийхийнхээ өмнө энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд анхааруулга, сануулга хоёрыг хамтад нь өгснөө өчигдөр зарласан юм. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг сануулсан нь түүний Засгийн газар огцроход хангалттай болсон гэдгийг анхааруулсан явдал байв. Энэхүү дуулиан намжиж амжаагүй байхад кабинетийнх нь сайд нар ар араасаа асуудал дагуулж нийгмийн сүлжээг доргиох болсон.

Тэгэхээр Ерөнхий сайд нь кабинетаа хянаж чадахгүй байгаа энэ үед хотын дарга С.Амарсайхан даарин дээр нь давс нэмж зарим нэг газрын дарга нарыгаа ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэх асуудлаар шүүхийн хаалга татаж эхэлсэн. Ямартай ч Засаг дээрээ ч нийслэл дээрээ ч ашиг сонирхол, эрх мэдлээрээ нэгдсэн У.Хүрэлсүхийн багийнхан бултаараа суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал үүслээ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн Ерөнхийлөгчийг Киргизээс ирсний дараа тун яаралтайгаар шийдэгдэх асуудлын номер нэгд бичигдэх болсон нь нууц биш. Тэгэхээр У.Хүрэлсүх энэ удаад ямар нүүдэл хийж, ард түмний тархийг ямар гоё сайхан үгээрээ булах бол гэдэг нь анхаарал татаж байна.

niigmiintoli.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.