Comment.mn

Б.Цэцэг: Залхуу хүн ЯДУУ амьдардаг!

“Тв9” телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 30, 26 настай эгч дүү өрх толгойлсон хоёр эмэгтэй хүүхдээ өсгөхийн тулд хог түүн амьдардаг талаар мэдээлсэн. Тус сурвалжлага цахим орчинд олон хүмүүсийн анхаарлыг татаж байна. Жүжигчин Б.Цэцэг ч өөрийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлээд амжив.

Тэрбээр “Ядуу гэхээр л онгорхой ноорхой халтар, эмх замбараагүй заваан хогийн байх ёстой юм байхдаа!!! Хүн чин байгаа юмаа муухай ч гэсэн өөд нь татаж хаалга, хана туургаа ядаж тэгшилж болноодоо!!!!! Ядуу байж болноо 30 гарсан хүн хүүхдээ оршуулах мөнгөгүй гээд хогондоо дарагдчихсан халтайгаад сууж болох зүйлүү? Сонсох,ярих, хөдлөх бүх эрхтэн эрүүл харагдаж байна!!!! Арчаагүй Газар ухаад ч болов хүүхдээ хөдөөлүүлж чаддаггүй хэрэг үү? Энэ арчаагүйнх гэж би боддог. Ус хаана ч олдоно! Хүний өмнөөс ядуу байгаам шиг бие биенээ ийм арчаагүй зүйл дээр нь сайхан сэтгэл гаргаж байгаа нь энэ гээд өгөөшүүлээд байж болохгүйэ! Ядуу ч гэсэн арчаатай ядуу байх хэрэгтэй! Хүүхдээ арчаагүйгээс л алдсан байх ийм сиймхий гэрт нялх хүүхэд даарч хөрнө!!!!! Энэ мэт хачин нөхдийг төр засаг албадан ажил хийлгэж, хүүхдийг улсын халамжид өгөн сурч хүмүүжиж эрүүл орчинд өсч торних боломжоор хангах хэрэгтэй!!! Тойргийн халамжийнхан маш муу ажиллаж байна!!!!

Тэнэгүүдээ ийм заваан зүйлийг битгий өрөвдөөд худлаа цэцэрхээд бай!!!! Ийм хачин архичин арчаагүй хүүхдээр төрий барьж, хүүхдийн эрх ашиг хөндөж зурагт ТВ гаргаж худлаа сенсаац тавихаа сэтгүүлчид ч болих хэрэгтэй!!! Мэдээ мундсан биш… Тэрний оронд та эрүүл саруул байна! Яагаад ингэж амьдарч хүүхдийн эрхийг хөсөр хаяж байгаа талаар нь сурвалжил СЭТГҮҮЛЧ сэтэртэй хүүхээн!!!!” гэжээ.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Zow heljee, yduug ni duudhaasaa omno archaagui zalhuug ni duudaj jigshih heregtei, Mongol shg bayn ulsad us haanaas ch oldono, yduu ghree boos huurstai haltar baliar bh albatai yumu, nadad ajil ogooch bi hiiy gh yostoi bishu algaa tosohoosoo omno

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.