Comment.mn

Г.Батхүү агсны пиджакны суга ханзарч, хэн нэгэн мушгисан гэмээр мөр хувцсанд нь үлджээ

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү агсны Төрийн ордонд амиа алдсан хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа.

Хэргийн талаар албан ёсны дүгнэлт хараахан гараагүй бөгөөд хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирсээр байгаа, талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн буюу хүнтэй зодолдсон байдалтай байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Хэргийг шалгаж байгаа газраас мэдээлэл хийнэ. Ном журмаараа шалгагдаж байгаа. Эд, эсийн шинжилгээний хариу бага зэрэг удна. Шинжилгээний хариу эцэслэж гарахад тодорхой хугацаа ордог. Ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн гэх мэдээллийг би аваагүй. Нүд хөхөрсөн байсан гэх мэдээллийг ч сонсоогүй” гэсэн тайлбарыг өгч байна. Харин гэр бүл, ойр тойрныхноос гарсан мэдээллээр талийгаачийн пиджакны суганы оёдол ханзарсан, мөн хувцсанд нь хэн нэгний гараар базаж мушгигдсан гэмээр үрчлээсүүд үүссэн байсан гэнэ. Тэр орой ордонд нэлээдгүй архидалт болсон бөгөөд талийгаачаас авсан шинжилгээн дэх алкоголын хэмжээ өндөр дүнтэй гарсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

niigmiintoli.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.