Comment.mn

Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал мууджээ

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар уржигдар орой (5 сарын 28) гаргасан билээ.

Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэнэ.

Тодруулбал тэрээр элэгний архаг циррозтой бөгөөд олон жил эмчийн хяналтанд байгаа аж.

Элэгний хатууралтай төдийгүй цагаан бөөмний дутагдалтай, дотуур цус алдах өндөр эрсдэлтэй болсон байна.

С.Сарнай

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.