Comment.mn

БНСУ Монголд суугаа Элчин сайдаа визний хураамж завшсан асуудлаар шалгаж байгаагаа мэдэгдлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албаны доод шатны албан хаагчдын хараат бус байдлыг дарангуйлсан болон авлига авсан байж болзошгүй гэх хэргүүдэд шалгаж байгаа талаар өчигдөр мэдээллээ.

Иймд тус улсын Гадаад хэргийн яамнаас Элчинс сайд Чон Жэ Намыг шалгаж, яаманд Аудитын шалгалт оруулах шийдвэрлэлээ. Дүгнэлт гарсны дараа элчин сайдад ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ.

Түүнийг ажилчидтайгаа зүй бусаар харилцдаг гэх гомдлыг баримтуулжсан материал дотор “Идээд орхисон хоолны үлдэгдэл алга болсон тул олж ир”, “Миний охиныг танилгүй, хаалгаар оруулахгүй гурван минут хүлээлгэлээ” гэх мэтээр орилж хашгирч, дарамталж буй бичлэгүүдийг хавсаргажээ.  

Үүнээс гадна элчин сайд Жон Жэ Намыг виз жуулчлагч брокеруудтай үгсэн хуйвалдаж, БНСУ-ын Засгийн газрын виз мэдүүлэгчийн холбогдох материалыг шалгах процесст хөндлөнгөөс оролцож, санаатай хүндрэл учруулах замаар ачаалал үүсгэж, авлигал авдаг байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.

Эх сурвалж: KBS World

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.