Comment.mn

Машинтай жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргав

Бензин, мах, зээлийн хүү зэргийг буулгах хэрэгтэй гэдгийг сануулж машинтай жагсагчид жагсаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр мөн л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагссан юм. Гэвч энэ үеэр нь тэднийг цагдаа нар баривчилсан. Нийт зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргалаа. Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох “Хариуцлага нэхэх” Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм. Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж, бэртэж Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.