Comment.mn

Эрдэс бодисгүй ус хэрэглэх нь эрүүл мэндэд маш их хортой

Манай улсад усны чанар, стандарт алдагдсан талаар ДЭМБ болон НҮБ-ын салбар төслөөс хийсэн цөөнгүй судалгаа нотолдог. Тэгвэл яг энэ сэдвээр ЭМШУИС-ийн химийн тэнхимийн багш, химийн ухааны доктор, профессор Н.Даваасүрэнтэй ярилцлаа. 

– Энэ оны эхээр “KFC” түргэн хоолны Зайсан дахь салбарт хоолны хордлого гарсан. Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийхэд Зайсан дахь гүний ус маш их бохирдолтой гэж гарсан байна лээ.  Таны бодлоор Улаанбаатар хотын усны асуудал хэр ноцтой түвшинд хүрсэн бэ?

– Яг үнэнийг хэлэх үү.

– Мэдээж.

– Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Туйлын үнэн гэдэгтэй ямар ч улстөрч маргалдаж чадахгүй байх. Тэгвэл ундны усны чанар, аюулгүй байдал агаарын бохирдлоос дутахааргүй эрсдэл дагуулах хэмжээнд хүрсэн. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хүн ам ихээр суурьшсан бүх нутгийн хөрс маш их хэмжээгээр бохирдсон. Гэр хорооллын нүхэн жорлон гэдэг “мангас” бидэнтэй хамт зэрэгцэн амьдарч байна. Ийм байхад хөрс яаж эрүүл байх юм бэ. Наанадаж л хоолны газарт хоолны хордлого гарлаа гэхэд “Уснаас болсон” гээд хэргээс бултах эрсдэл 100 хувь бүрдчихээд байна. Ийм л аюултай нөхцөл байдал бий болчихсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэггүй буюу шаардлагатай эрдэс бодис агуулаагүй усыг ундны ус гэж томъёолдоггүй. Энэ төрлийн усыг өдөрт 1 литрээс илүү уух нь зохисгүй гэж дэлхий нийтээр үздэг гэвэл та итгэх үү.

–  Ундны ус гэхээр савласан усыг хэлж байна уу. Эсвэл?

– Баллонтай ус, 0,33 – 1,5 литрийн савлагаатай ус байдаг даа. Тэрийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, хэт цэвэршүүлсэнээс болж усанд агуулагддаг эрдэс бодис хангалттай төвшинд хүрэхээ больдог. Тиймдээ ч хэчнээн хэмжээгээр уусан  амны цангаа арилдаггүй. Дахиж уумаар санагдана. Нөгөөтэйгүүр, савласан усны хадгалах хугацаа нь нэг жил хүртэлх байдаг. Гэтэл амьд ус бол 3-4 хоног хадгалахад шууд мууддаг шүү дээ.

– Энэ нь хэт шүүсэнтэй холбоотой гэсэн үг үү?

– Яг тийм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ундны ус нь стандартаараа 200 – 400 орчим микро элемент агуулсан байх ёстой. Ийм тооны элемент агуулж байж хүний биед шаардлагатай эрдэс бодисыг нөхдөг. Дээр нь амьд ус гэдэг утгаараа түргэн хугацаанд мууддаг. Гэтэл хэт цэвэршүүлсэн ус буюу савласан усыг хэчнээн хоног, сараар хадгалсан ч мууддаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нөгөө амьд бие организмыг хэт цэвэршүүлснээс болж “амьгүй” ус болж хувирсаныг илтгэж байгаа хэрэг.

Ингэхээр түрүүн хэлснээр хүний биед шаардлагатай эрдэс бодисыг нөхөж чадахгүй. Нөгөөтэйгүүр, “амьгүй” ус учраас хэчнээн урт хугацаагаар хадгалсан ч мууддаггүй. Хятадуудын удаан хугацаанд хадгалагддаг дүфү, өндөг гээд бүтээгдэхүүн байдаг даа. Химийн орц найрлагатай учир ийм удаан хадгалж болж байна. Савласан усыг яг үүн шиг гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, манай улсын хувьд крантны ус нь ундны усны стандарттай бага зэрэг дүйцдэг.  

Гэхдээ 200-гаас дээш эрдэс бодистой ус Улаанбаатар хотын аль ч крантнаас гардаггүй. Өөрөөр хэлбэл, эрдэс бодисын хэмжээ нь стандартдаа хүрдэггүй гэсэн үг.

– Стандартад хүрдэггүй гэхээр хэд орчим эрдэс бодистой байх ёстой юм бэ?

– Судалгаагаар крантны усанд 120 – 180 орчим микро элемент байна гэж гарсан. Уг нь 200-400 байх ёстой. Гэтэл энэ хэмжээнд хүрэхгүй байна. Дээр нь Ус сувгийн удирдах газраас  гүнийн усыг соруулж аваад ус цэвэршүүлэх зургаан байгууламжид үүнийгээ цэвэршүүлдэг. Хүн амын нягтаршил, цаг үеэ дагаад Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. 10 жилийн өмнө 50 метрийн гүнээс ус соруулдаг байсан бол өнөөдөр 150 метрийн гүнээс соруулахаас өөр аргагүй болсон байх жишээтэй. Ийм гүнээс соруулахаар хүний биед шаардлагатай эрдэс бодис агуулаагүй ус буюу улам хатуулагтай ус гардаг. Хатуулгыг бууруулахын тулд олон удаа цэвэршүүлэх шаардлага гарна. Дагаад хөрсний бохирдлоос үүдэлтэй нянг устахын тулд хлорын уусмалыг их хэмжээгээр хийхээс өөр аргагүй болдог. Хлор бол XXI зууны чимээгүй тахалд тооцогддог. Наанадаж л хорт хавдар үүсэх нөлөөлөх шалтгааны нэг тооцогдож байна.

– Тэгвэл усыг хлороос өөрөөр яаж цэвэршүүлэх боломжтой юм бэ?

– Цэвэр усны  хоолойнуудыг солих хэрэгтэй. Ган, зэс гээд сонголт бий. Зэсийн ордоороо бид дэлхийд гайхагддаг биз дээ. Удахгүй гангын үйлдвэр ашиглалтад орно. Мэдээж зардал өндөр гарна. Гэхдээ хүн амын эрүүл мэндийг бодвол бид сонголт хийхээс өөр замгүй. Нөгөөтэйгүүр, усыг шүүлтүүрийн аргаар цэвэрлэж уух нь олширсон. Гэтэл дэлгүүрээс өнөө баллонтай “амьгүй” усаа худалдаж аваад дахиад шүүж, цэвэршүүлэхээр тэр ямар ус болж хувирах уу. Та юу гэж бодож байна.

– Харахад л “ус” гэж үү?

– Яг зөв. Харахад л “ус”. Гэхдээ ямар ч эрдэс бодисгүй, амьгүй ус. Шим тэжээл гэж та мэднэ. Шим тэжээлгүй хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд ямар хортой билээ. Яг түүн шиг ямар ч эрдэс бодисгүй ус хэрэглэх нь эрүүл мэндэд маш  их хортой.

– Булгийн усанд хүний биед шаардлагатай эрдэс бодис бүгд агуулагддаг гэдэг. Тиймдээ ч Дондогдуламын рашаанаас эхлээд булаг, шандны усыг хэрэглээнд түлхүү хэрэглэдэг. Савласан уснаас арай илүү чанартай байж чадах уу?

– Би түрүүн хэлсэн. Хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн гэж. Тиймээс ялангуяа Дондогдуламын рашааныг хэрэглэж огт болохгүй. Тойроод нүхэн жорлонгоор дүүрэн гэр хороолол байдаг биз дээ. Маш олон эрдэсийн нэгдэл, 50 гаруй менералтай. Үнэхээр гайхамшигтай рашаан. Харамсалтай нь хүний зохисгүй үйлдлээс болж нянгаар бохирдсон. Тиймээс ууж болохгүй.

– Орчин үед ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлдэг төхөөрөмж олноор гарсан байсан. Аяга, сав суулганаас эхлээд. Та харсан л байх. Энэ нь хэр найдвартай эд юм бол?

– Төхөөрөмж бол төхөөрөмж. Хүн шиг оюун ухаангүй. Ашигтай эрдэсийг нь авч үлдээд “Ашиггүй нь энэ байна” гэж ялгахгүй. Энэ утгаараа Америкаас эхлээд Европид ус шүүгч хэрэглэхээ больсон. Та санаж байгаа бол “Ус цэвэршүүлэгч сууриллуулна. Зээлээр олгоно.” гэж хүн бүрийн утас руу залгаж, хаалга тогшдог байсан даа. 2014 – 2015 оны хооронд яг ийм үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй компани байгуулагдаж, 20 мянга гаруй айлд ус цэвэршүүлэгч сууриллуулсан. Энэ төхөөрөмж нь дэлхийн зах зээлээс аль хэдийнэ арчигдаж, үйлдвэрлэгдэхээ больсон төхөөрөмж. Гэтэл эдгээр компаниуд хятадад 400 – 500 мянган төгрөгөөр үүнийг үйлдвэрлүүлээд айлуудад 3 саяар шахсан. 20 мянгыг 3 саяар үржүүлэхээр 60 тэрбум төгрөг болно биз дээ. Энэ мөнгө аль хэдийнэ хил давсан. Өөрөөр хэлбэл, сүлжээний бизнес эрхлэгч гадныхан ийм луйвар  хийсэн байхгүй юу. Би үүнтэй тэмцсэн. Оюун доктороос эхлээд энэ салбарт судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэдтэй хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийсэн, холбогдох газар нь хүсэлт гаргасан. Ингэж байж үүнийг дарж авсан шүү дээ.

– Гэхдээ тухайн үед үнэхээр л итгэл үнэмшил төрөхөөр зүйл ярьдаг байсан шүү дээ. Тиймдээ ч 20 гаруй мянган өрх шүүлтүүр тавиулсан байх?

– Тэгж байж л таны мөнгийг луйвардана биз дээ. Ингэж итгүүлдэг. Крантнаас чинь ус тосч аваад эхлээд харуулна. “За хараарай. Ийм тооны бактер, нян байна.” гэнэ. Дараа нь шүүлтүүрээ залгаад “За хар, түрүүний нянгын 99 хувь нь байхгүй болсон байгаа биз.” гэдэг. Гэтэл уснаас юуг устгасан болж таарч байна.

– Таны түрүүн хэлээд байсан ашигтай бактер уу?

– Яг тийм. Крантны усанд 200 орчим эрдэс минерал агуулагддаг гэж би хэлсэн. Үүнийг нь нян гэж иргэдэд ойлгуулангуутаа цэвэршүүлдэг. Ингээд таны крантны ус цэвэрхэн боллоо гэдэг. Ингэж луйвар хийж болохгүй ээ.

–  Эрдэс бодисгүй усыг хэрэглээндээ хэрэглэх нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ?

– Маш олон сөрөг нөлөө үзүүлнэ. Ясны сийрэгжилт болно. Зүрх судасны өвчин, халдварт өвчинд өртөмтгий болно.  Шүд нь амархан хорхойтно. Шүдэндээ ломбо тавиуллаа гэхэд амархан унана. Царай шарангуйлна. Эрүүл мэндэд ийм хортой болохоор нь  “Нийслэлийн хөрс бохирдсон. Усын эрүүл ахуй чанар, стандарт хангахаа болилоо.” гэж эрдэмтэд нь дуугарахаар төрийн эрх баригчид тоохгүй байгаа биз дээ. Тоосон ч “Ингэж болохгүй” гээд амыг дор нь барьчихдаг. Энэ бол бодит байдал. Би үүнийг хаана ч хэлнэ. Утаа гаргадаг, гаргадаггүй гээд зуухыг ялгаж байгаа биз дээ. Түүн шиг хүний биед шаардлагатай эрдэс бодис агуулсан, агуулаагүй, нянтай, нянгүйгээр нь ялгаж салгах шинжилгээг тогтмол хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хаа дуртай газрын сүлжээний бизнес эрхлэгчид орж ирээд дураараа авирлаж байна. Уг нь ус бол стратегийн бүтээгдэхүүний нэг шүү дээ.

– Нээрээ л эзэнгүйдсэн салбар байх шүү. Дуртай бүхэн нь худаг ухаж, шинжилгээ хийлгэсэн болоод ус савладаг болсон байна лээ?

– Наадахыг чинь ойлгуулах гээд ядаж явна. Мэргэжлийн хяналтын газар гэж юу хийдэг ч байгууллага юм, бүү мэд. Аль ч улсаас, ямар ч шүүлтүүр оруулж ирээд зарахад шалгалт хийхгүй. Тиймдээ ч Казахстаны сүлжээчид тэрбум, тэрбумаар луйвар хийж байна. Бод доо. Казахстаны 20 гаруй компани 300 мянган төгрөгийн усны шүүлтүүрийг 3 сая төгрөгөөр шахсан. Ингэхдээ 200 гаруй хүүхдийг өдөр, шөнөгүй айлууд руу  явуулж, ухуулга хийлгэсэн гээд. Аймаар байгаа биз дээ. Иргэд үүнд нь итгээд худалдаад авчихсан.

– Та Оюун, Балсансүрэн доктортой хамтарч эдгээр компаниудыг ШӨХТГ-аар шалгах хүсэлт гаргаж байсан гэсэн. Шалгасан юм болов уу?

– Шалгаагүй. Шалгаагүй юм чинь арга хэмжээ авахгүй нь ойлгомжтой биз дээ. Үүнийх нь горонд монголчууд 60 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. ОХУ, Казахстанд болсон сүлжээний луйвар юм билээ.

– “Жи тайм” шиг юм уу?

– Бараг л.

– Төрсөн эмэгтэйчүүдийн арьс харлаж, үс ихээр унадаг. Яг энэ үед нь цайртай ус уух нь алдсан эрдэс бодисоо хангадаг гэж хүний их эмч Дугархүү хэлж байсан. Энэ үнэн юм болов уу?

– Үнэн байлгүй яах вэ. Хүний биед 700 нэр төрлийн бодисын солилцоо явагддагаас 300 гаруйд нь цайр оролцдог. Оролцохдоо катлизатор буюу эрдэс менералыг идэвхжүүлэх байдлаар оролцдог. Жишээлбэл, Д витамин дутагдвал кальц ясанд шимэгдэхгүй. Ясанд кальц шимэгдсэн ч яс өвдсөн хэвээр байна. Яагаад гэвэл цайр байхгүй бол кальци ажиллахгүй. Нэг ёсондоо хүний биеийн бодисын солилцоог хурдасгах үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Үүнд онцлоход  “Ospring Mongolia” компанийн оруулж ирдэг хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Үүний нэг нь цайр агуулсан ус эрдэсжүүлдэг бүтээгдэхүүн. Энэ яадаг вэ гэхээр крантны усны бохирыг өөртөө авч шүүдэг. Ингэхдээ хлорыг 99,8 хувь буюу ерөндөг хэлбэрээр устгадаг. Үүнээс өөр ямар ч ус цэвэршүүлэгч, шүүгч хлорыг устгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн усанд агуулагдах ашигтай эрдэс бодисыг устгахгүйгээр зөвхөн хлорыг ион болгож,  цайраар баяжуулдаг. Дээр нь усанд цайрын агууламж нэмэгдэхээр таны хэлснээр үс, хумс унахаа болино. Арьс цайрна, биеийн илүүдэл жин хаягдана гээд маш олон давуу талыг бий болгодог.

– Бүтээгдэхүүнийг хэдэн компани үйлдвэрлэдэг юм бол?

– Миний мэдэхээр Монголд нэг л компани борлуулдаг. АНУ-ын “НАСА”-гийн патентиар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Иодыг давсаар, төмрийг шар буурцагнаас авч болдог шиг цайрыг усаар дамжуулах нь зүйтэй юм гэж эрдэмтэд шийдсэн. Энэ дагуу “Ospring”компани энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх патентийг авч, дэлхийн 50 гаруй улсад бүтээгдэхүүнээ худалддаг. Сүүлийн үед цайр, мөнгөний хосолмол зэрэг бүтээгдэхүүн худалдаанд гарлаа гэсэн яриа байна лээ. Тийм зүйл огт байхгүй шүү гэдгийг иргэдэд хэлэх нь зүйтэй болов уу.

– “Ospring” брэндийн цайрын савхыг хэдэн жил хэрэглэх боломжтой юм бол?

– Энэ бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Бараг мөнгө зарцуулахгүйгээр шүлтлэг ус болон цайрыг авах боломжтой. Хужир шүү, эрдэс менералтай учраас “Хужирт” ус бусад уснаас илүү үнэтэй байдаг. Түүн шиг Цайрын нэг савхаар өдөрт 4 литр ус гээд тооцвол бүтэн нэг жил хэрэглэх боломжтой.

–  Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 –  Чамд ч бас.

Г.Алимаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.