Comment.mn

Б.Жаргалсайхан: Гашуудал нэртэй улс төрийн шоу хийж яваа большевикуудыг төрийн ордноос өшиглөөд гаргаач

БНН-ын дарга Буянгийн Жагааг үнэн боловч хатуу үг хэлдэг хэмээн олон нийт дүгнэдэг. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа нэгэн пост оруулсан нь бас л дээрхи дүгнэлтийг нотоллоо. Таалал төгссөн улстөрч хэдийгээр төрийн зүтгэлтэн байсан ч түүний үхлийн талаар эрээ цээрээгүй , ёс зүйгүй үйлдлүүд нийгэмд төдийгүй нам дотор нь өрнөж байна. Монголчууд бид бурхан болоочийгоо амар тайван явуулах ёс жаягаа ёсчлон мөрдөж ирсэн. Харамсалтай нь энэ удаа төрийн ороднд таалал төгссөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн талаар бүр намын нөхөд нь хүртэл ултөрийн шоу гэж харагдахаар үйлдлүүд хийсээр байгаа билээ. Буянгийн Жагаагийн пост хатуу ч гэлээ АН-ынхд нэгийг бодогдуулна гэж найдаж байна. 

НЭГНИЙХЭЭ ҮХЛЭЭР НААДАМЛАЖ БАЙГАА АЖИЛГҮЙ НАМЫН ЭНЭ БОЛЬШВИКУУДЫГ ОРДНООС ХӨӨЖ ГАРГААЧ. ТӨРИЙН ОРДОН ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛЧИХСОН ЮМ УУ?

Хатуу цагийн шалгуурыг давж баялаг бүтээж ирсэн, цаг үедээ шалгарсан бизнесменүүдийн нэг бол Г.Батхүү юм. 90-ээд оны сүүлээр Батхүү агсан надад Буянтай хүн байна даа хүнтэй тамхилж яв гээд нэг хөөрөг өгөх гэхэд нь би: -Наад чулуугаар чинь яах юм, хушга хагалах юм уу… гэсэн чинь инээгээд өвөртөлж билээ.

Улс төрийн талбар дээр сайдаж, муудаж явсан дурсамжууд бий. Үзэл бодол зөрөхдөө маргаад, улстөрийн ширээнээс хол бол эр хүн шиг гар бариад уулзаад явдаг байсан хүний хувьд “Улс төрийн ёс зүй” гаргаж тэр хүнийг гүнээ хүндэтгэн ар гэрт нь Бүгд Найрамдах Намын зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Ардчилсан намд бол биш шүү!

Харин улс төржих юм мундсан биш дутуу буудуулсан элээ шиг хэдэн хогийн шүгэлнүүд бөөн бөөн камер дуудаж цуглуулж байгаад талийгаачийн шатнаас унасан газар нь лаа асааж өвс овоолж байгааг хараад дотор муухайрав. Энэ төрийн ордон чинь оршуулгын газар юм уу? Үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд. Ийм шоу чинь золгүй явдлаар хүнээ алдаад гашуудаж байгаа жинхэнэ дотно хүмүүсийнх нь эмгэнэлийн шархыг маажих үйлдэл болдог юм!

Ингэж хэлбэрдээд гашуудал нэртэй улс төрийн шоу хийж яваа большвикуудыг төрийн ордноос өшиглөөд гаргаач. Ордны хамгаалалтын алба нь ямар ажилгүй шаарнууд байна?

Хуулийн байгууллага ажлаа хийж байхад урдуур нь орж элдэв янзын мэдэгдэл хийж процессыг гажуудуулах нь гэмт үйлдэл шүү!

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.