Comment.mn

97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч 38 хүүхэд өвчилсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ганц 15 дугаар сургууль ч гэлтгүй Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь “мантуу сорил”-оор тогтоогджээ.

Тодруулбал, хоёрдугаар ангийн гурав, зургадугаар ангийн хоёр бүлгийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тодорхой болжээ.

Тус сургуулийн эмч Л.Золжаргалаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын 8-ны өдөр 12 ангийн хүүхдэд сорил тавьсан. Сорилд 436 хүүхэд хамрагдахаас 389 сурагч хамрагдаад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй гарсан. Гэхдээ энэ нь хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан гэсэн үг. Тиймээс энэ 70 хүүхдийнхээ цээжний зургийг авахуулсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сард манай хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвдсөн юм билээ. Гэхдээ одоо энэ хоёр хүүхдийн эмчилгээ хийгдээд дуусах шатандаа явж байгаа” гэсэн мэдээлэл өгөв.

Хэдийгээр сургуулийн эмч 70 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл өгч байгаа ч эцэг эхчүүд 90 гаруй хүүхэд халдвартай нь тогтоогдсон гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Мөн тус сургуулийн захиргаанаас сурагчдыг хичээлдээ ирэхдээ амны хаалт зүүхээс гадна гэрээсээ аяга, халбагаа авчрахыг анхааруулсан байна.

Б.Бадмаараг

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.