Comment.mn

Хонины ордны эмэгтэйчүүд анхааралтай бай

Хонины ордны эмэгтэйчүүд анхааралтай бай
Хонь – (3/21-4/19)
Таатай өдөр. Ялангуяа таны ажлын хувьд таатай байж, гэрээ хэлэлцээр тань таны хүссэн үр дүнг авчрана. Худалдааны наймааны ажил эрхэлдэг бол мөн л амжилт таныг тосч байна. Гэхдээ хонины ордны эмэгтэйчүүд анхааралтай байж, бусадтай харьцах харьцаандаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг санаж байхад илүүдэхгүй. Эс тэгвээс таньд атаархаж явдаг зарим хүмүүсийн явуулгад өртөх магадлалтай байна.

Үхэр – (4/20-5/20)
Маш өвөрмөц өдөр байх нь. Та өвөрмөц, сонин содон зүйлд илүү татагдаж, өөрийн бодол санааг илүү бүтээлч болгож чадна. Харилцаа холбоо тань хөгжилтэй байх авч хөндий хоосон шинжтэй байна. Тэмдэглэсэн мөрөөдлийнхөө тухай бод. Өнөөдөр хүчин чармайлт шаардсан ажил гарч магадгүй тул өөрийн эрч хүчээ гамна. Мөн түүнчлэн өөрийнхөө ажлын хурдыг тодорхойл. Өөрөө хангалттай гэж бодох хүртлээ л ажиллаж, шаардлага гарсан үед амарч ав.

Ихэр – (5/21-6/21)
Сөрөг хандлагыг авчрах өдөр. Ажил хэргийн холбоо харилцаа, уулзалтууд хүсэн хүлээж байгаа үр дүнг авчрахгүй. Чухал шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна. Ажил албан дээр, холын хамаатан садантай харилцах харилцаанд ойлгомжгүй байдал үүсэж мэднэ. Бусдын өгөх санал, нөлөөлөл зорилгодоо хүрэх замд саад тотгорыг учруулах тул тэдэнтэй харилцаа холбоотой байх, шинэ танилаас хол байх нь чухал.

Мэлхий – (6/22-7/22)
Гэр бүлийн ахмад гишүүний хэн нэгэнтэй маргаанд орох магадлал их байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хамгийн хүнд хэцүү асуудлуудыг ч гэсэн уужуу ухаан, авхаалж самбаа гарган шийдэх хэрэгтэй. Тэвчээртэй байдал, зөв харилцааны ачаар та хүнд байдлыг зөөлрүүлж чадна. Өдрийн сүүлчид бие тавгүйрхэж сэтгэлийн хямралд орж болзошгүй.

Арслан – (7/23-8/22)
Өдрийн эхний хагаст дурын санааг бүр эрсдэл бүхий санааг одод ивээнэ. Явуулгаас, хамтрагч нарын хүсээгүй тусламжийн учир дарагдана. Хамтрагч нартай харьцах, хувийн харилцаа нь хүндрэлтэй болж ямарч үр дүнд хүрэхгүй. Эсрэгээрээ шинэ асуудал ба эндүүрэл гарч ирнэ.

Охин – (8/23-9/22)
Сөрөг хандлагатай өдөр. Ажил хэрэг болон гэр оронд асуудлууд үүсэх тул бэлтгэлтэй байгаарай. Ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээрүүд хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй байх бололтой. Дарга удирдлагатайгаа маргаанд орох магадлал өндөр байна. Тайван байдлаа хадгалж, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч харилцаагаа сайжруулбаас бүх зүйл өөрийн байр байрандаа орох болно. Бусдын сэтгэлийг татах чадвараа өөрийнхөө зорилгоо биелүүлэхэд ашиглаарай. Энэ нь таны ажил дээр үүссэн асуудлуудыг шийдэхэд тусална.

Жинлүүр – (9/23-10/22)
Сөрөг хандлагатай өдөр. Амьдралын эрч хүч буурах, хамт олон, удирдлагууд, найз нөхөд, дотнын хүмүүстэй харьцах харьцаанд сэв сууж болзошгүй өдөр. Хамтрагчтай ажил хэргээр уулзах, худалдаа наймааны төгсгөлд өөрийн анхаарлаа бүү алдаарай. Санхүүгийн алдагдал, хууран мэхлэлт болох магадлалтай. Гэр бүлийн харьцаандаа тэгш эрх, харилцан ойлголцол бий болгоорой.

Хилэнц – (10/23-11/21)
Идэвхитэй ажиллаж хөдөлмөрлөх өдөр. Өөрийн бүх хүч чадал, хичээл зүтгэлийг шавхан гаргаснаар бахдам сайхан үр дүн, дэвшлийг бүх ажил хэрэгт олно. Эргэн тойрны хүмүүсийн хандлага таны талд зогсох болно. Таныг тэд гарамгай гайхамшигтай ажилтан гэж хүндлэн хайрлаж, үнэлж дүгнэж байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бололцоо байх хэдий ч их ядарч зүдэрснээс болж, төлөвлөсөн ажлаа мартах, назгайрах, хэн нэгний нөлөөнд автах аюул нүүрлэж болзошгүй байхыг анхаараарай.

Нум – (11/22-12/21)
Сөрөг хандлагатай өдөр. Та өнөөдөр хичнээн их хүчин чармайлт гаргасан ч үр дүн нь санасанд хүрэхгүй байх бололтой. Шинэ хүмүүстэй танилцах хэрэггүй. Өнөөдөр гадуур гарч хэн нэгэнтэй уулзаж болзсоны хэрэггүй, бусадтай аль болох бага харьцах хэрэгтэй. Таны гэнэн итгэмтгий зан зорилгодоо хүрэхэд чинь саад болоод байна.

Матар – (12/22-1/19)
Таагүй өдөр байна. Ажил дээр таагүй асуудлууд тулгарах тул үүнд бэлтгэлтэй байгаарай. Таны стандарт бус бодол тань зарим нэг таагүй уур амьсгалыг бүрдүүлэх  бөгөөд удирдлага нартайгаа үл ойлголцолд хүргэж мөн хамтрагчийнхаа дургуйг хүргэж болзошгүй байна. Биеэ тоосон, бардам зан таагүй байдалд оруулдгийг бүү мартаарай.

Бумба – (1/20-2/18)
Гайхалтай өдөр. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, боломжийг бүү алд. Зарим нөлөө бүхий хүмүүс таны чадварыг үнэлнэ. Та өөрийнхөө цаашдын үйл хэрэгт тэдний дэмжлэг туслалцаа, давуу талыг хүртэнэ. Өөрийн бизнесээ явуулах тал дээр хурц ухаанаа дайчлан ажилла. Бухимдсан ажилтан тань цуу яриа тарааж, таны бизнес төлөвлөгөөг өрсөлдөгч нарт тань задруулж мэднэ. Өөрийн эрх ашгийг хамгаалж, яаралтай арга хэмжээ ав. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаа. Бэлгийн түгшүүртэй харилцаа таньд дарамт учруулна. Таны хувьд юу ч хийх шаардлагагүй. Тиймээс түүнтэй бүү холбогд.

Загас – (2/19-3/20)
Эхлүүлсэн бүхэнд тань амжилт ирнэ. Гэрээ хэлэлцээрт таатай өдөр байна. Ихэнх загаснуудын сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлтэй амьдрал нь баялаг байна. Харин бодол санаа нь тодорхой. Таны сэтгэл санааг өргөх сайхан мэдээ дуулна. Таны өөдрөг байдал ойр дотнынхонд урам хайрласнаар өөрийн зорилгодоо хүрэхэд ойрхон ирнэ. Хайр дурлалын харилцаа амжилттай хэрэгжих хэдий ч та насны зөрүүтэй байдлаасаа болж санаа зовсоор байх бололтой.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.