Comment.mn

“Сахал” Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдэд хөрөнгө оруулахаар сонирхож эхэлжээ

Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж буй билээ.

Үүнтэй зэрэгцэн түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболд нараас зайгаа барьж, Т.Бадамжунайгийн зуучлалтайгаар өнөөгийн эрх баригчидтай ойртохоор чармайж буй талаар эх сурвалжууд өгүүлж байна.

Засгийн Газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг нэгмөр цэгцэлж, түүний эзэмшлийн “Монголын зэс” компанийн төлөөлөл, түүгээр дамжсан санхүүгийн харилцааг уг үйлдвэрээс бүрэн тусгаарлаад буй юм.

Гэсэн ч  Монгол Улсын Засгийн Газартай заргалдан, олон улсын арбитрын шүүхэд хандана хэмээн мэдэгдэж байсан Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэгийн бодол өөрчлөгдсөн бололтой, одоогоор харзнаж буй аж.

Үүнтэй зэрэгцэн Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан зарим төслүүдэд хөрөнгө оруулахаар сонирхож буй тухай эх сурвалж өгүүлж байна.

Тодруулбал 2019 оны 5 сарын 7-нд шавыг нь тавьсан Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэр төсөлд түүний эзэмшлийн Улаанбаатар хотын банк хөрөнгө оруулахаар ярилцаж буй аж.

Майдар хотод баригдах Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор нь 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн байхаар төлөвлөгджээ.

 Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болох зорилттой.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болох гэнэ. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх аж.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзэж буй юм.

Уг төсөлд эхний ээлжинд 40 сая ам.доллар шаардлагатай байгаа ажээ.

Э.Мягмар

сонин.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.