Өчигдөр цахим орчинд Бургер Кингээс хордсон гэх мэдээлэл тарсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус газраар үйлчлүүлсэн иргэн Ц.Т-тэй холбогдож энэ талаар тодруулсан юм.
Ц.Т: “Би дүүтэйгээ хамт Зайсан дахь Бурегр Кинг салбараар хагас сайнд /2019.05.04/ 22:00 цагт үйлчлүүлсэн. Дабль сетийг нь захиалж авсан. Гэтэл дүү маань бүтэн сайны оройноос халуурч гүйлгэж эхэлсэн. Би даваа гаригийн өглөөнөөс халуурч бөөлжиж эхэлсэн. ХӨСҮТ-д очсон чинь эмч нар нь мэдэж байсан. Бургер Кингээс дахиад хоёр хүн хоолны хордлого гээд хоорондоо ярьж байсан. Тэгэхээр олон хүн хордсон юм байна гэж бодсон. Би ажилтай байсан тул шинжилгээ өгөөд эмчилгээ бичүүлээд явсан. Одоо болтол гүйлгээд байгаа. Ус уусан ч дотор муухайрч байгаа. Шинжилгээний хариу баасан гаригт гарна” гэв.
Тухайн үйлчлүүлэгчтэй Бургер Кингийн зүгээс одоогоор холбоо бариагүй байгаа аж.
Хордлого болсон гэх асуудлаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Тус хоолны газраар үйлчлүүлж хордлого авсан гэх хүмүүс ирээд байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нарийн шинжилгээ хийсний дараагаар онош тодорхой болно” гэлээ.
“Бургер Кинг” нь дэлxийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ ресторан юм. 2015 онд Макс Группийн оxин компани Макс Центр XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон Монголд анxны салбараа нээсэн юм байна.
Бид шинжилгээний хариу гарсны дараа эргэж мэдээлэх болно.