Comment.mn

Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт холбогдон, улмаар 2018 оны 4 сарын 11-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан билээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар буруутган, яллагдагчаар татаад буй билээ. Уг хэргийн шүүх хурал удаа дараа зарлагдсан ч хэд хэдэн удаа хойшилж, одоо прокурорын хяналтын шатанд яваа юм.

 Гэвч Ч.Наранзаяа гэх хохирогчтой, Ч.Саранзаяа гэх гэрчтэй уг хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаагийн шалтгаан нь Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа явдал гэж эх сурвалжууд өгүүлж байна. Гэрч  Ч.Саранзаяагийн мэдүүлэг, тайлбар  нь холбогдох баримтаар нотлогдож чадахгүй байгаагаас уг хэрэг шийдэгдээгүй байгаа ажээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь одоогоор МАН-ын ЕНБДаргийн зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд түүнд хувийн баталгаа гаргах,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.Мөн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын гэргий нь нөхрөө гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа төдийгүй тэд  охин, хүүгийн хамт амьдарч буй ажээ.

 П.Энхмандах

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.