Comment.mn

Бургер Кингээр үйлчлүүлсэн иргэд хоолноосоо хордсон уу

Түргэн хоолны газруудаар үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Бургер Кингээр үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордсон гэх мэдээлэл тархав.

Уг асуудлын дагуу ХӨСҮТ-с тодруулахад “Холоонд хордсон хүмүүс манайд эмчилгээ хийлгэж байна. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа тул хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар хэлэх боломжгүй байна” гэлээ. 

ХУД-т байрлах Зайсан дахь Бургер кингээр үйлчлүүлсэн иргэдийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас лавлахад “30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас бүрэлдэхүүн гаран ажиллахаар явсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариуг өглөө. 

Шинжилгээний хариу гарсний дараа юунаас болж хордсон нь тодорхой болох гэнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.