Ирэх оны гуравдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно. Энэ дагуу одоо мөрдөгдөж байгаа 192 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлээс Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.
Харин салбарын сайд үүнд нухацтай хандах хэрэгтэй. Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь есөн ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байдаг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг огцом нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болно. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлтэй сайн ярилцах хэрэгтэйг Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг хэллээ.
Эх сурвалж : www.ugluu.mn